ДЭЛХИЙ

Ээлжит бус сонгууль явуулахыг шаардах британичуудын тоо 370 000-д хүрчээ

“Ерөнхий сайд Лиз Трасс ээлжит бус сонгуулийг яаралтай зарлаж, одоо үүсээд буй улс төр, эдийн засгийн асуудлуудыг нэгмөр шийдэх ёстой” гэж үзэх британичуудын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Яг ийм шаардлагад гарын үсэг зурж нэгдсэн иргэдийн тоо өчигдрийн байдлаар 370 мянгаас давсан талаар “The Independent” мэдээллээ.

“The Independent”-ийн мэдээлэлд нэг анхаарал татахуйц баримт байгаа нь хамгийн сүүлд явуулсан санал асуулгаар сөрөг хүчин Лейборист намын нэр хүнд эрх баригч Консерваитв намынхаас 33 хувиар давж гарчээ.

Парламент дахь намуудын нэр хүндийн зөрүү сүүлийн 20 жилд ийм өндөр гарч байгаагүй аж.

Лейборист намын дарга Кир Стармер ч Ерөнхий сайд Лиз Трассыг сүүлийн үед байнга шүүмжилж, түүнийг байдлыг хяналтаасаа алдсан, “Улс орны эдийн засгийг аюулд оруулагч” хэмээн нэрлэж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button