ДЭЛХИЙ

Нисгэгчгүй онгоц ашиглаж бороо оруулах туршилт амжилттай болжээ

БНХАУ нисгэгчгүй онгоц буюу прон ашиглаж хур тунадас оруулах туршилтыг Цинхай-Төвөдийн уулархаг мужид явуулсан нь амжилттай болжээ. "Синьхуа" агентлаг энэ талаар мэдээллээ.

“Wing Loong - 1H” нэртэй нисэх аппарат Амнье Мачены нуруунд хурын үүл олоод агуулагдсан чийгийг нь цас, бороо болгон илүү ихээр буулгасан байна. Туршилт таван цаг үргэлжилж, мэргэжилтнүүд 15 000 км2 талбайд унах хур тунадасны хэмжээг нэмэгдүүлж чадсан байна.

Дрон нь үүлний хуримтлалыг илрүүлэх, шинж чанар, бүтцийг судлах, хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх төхөөрөмжөөр тоноглогдсон гэнэ.

Энэ ажиллагааг Хятадын цаг уурын алба, Нисэхийн аж үйлдвэрийн корпораци болон шинжлэх ухааны судалгааны бусад байгууллагууд хамтран бэлтгэж, гүйцэтгэжээ.

2018 онд Хятад улс Түвдийн өндөрлөгт унах хур тунадасны хэмжээг жилд 10 тэрбум шоо метр хүртэл нэмэгдүүлэх төслийг эхлүүлж байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2022-10-03 16:30

Их гүрнүүд дэлхийг эзэгнэж дорой буурай нь доош чихэгдэн мөхөх бололтой.

Холбоотой мэдээ

Back to top button