ДЭЛХИЙ

Хойд Солонгосын харвасан пуужин Японыг давж, 3000 км зайд унажээ

БНАСАУ Японы хойд хэсэг буюу Хоккайдо арал руу чиглүүлэн хүчин чадал нь үл мэдэгдэх пуужин харвасан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор Японы агаарын довтолгооноос урьдчилан сэргийлэх J-Alert систем ажиллаж, пуужин тусах магадлалтай бүс нутгийн иргэдийг байрныхаа зоорийн давхарт нуугдахыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр анхааруулсан юм.

Тэгвэл пуужин Японыг давж, зүүн тийшээ 3000 км зайд далайд унасан гэж NHK агентлаг мэдээллээ. Уг мэдээллийг Засгийн газрын өндөр тушаалын эх сурвалжаас авчээ.

Хойд хэсгийн Тохоку мужийн дээгүүр уг пуужин нисэж өнгөрсөн байна. Өөрөөр хэлбэл Тохоку муж пуужингийн траекторт байсан бөгөөд 3000 км хэтэрсэн нь Японы хаана ч хүрч тусах чадалтайг нь харуулж байгаа юм.

“Үл мэдэгдэх” гэх энэ пуужин 20 минутад 4000 км зам туулсан гэх бөгөөд Японы Батлан хамгаалах яам энэ мэдээлэлд задлан шинжлэл хийж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button