ДЭЛХИЙ

NBC: “Иэн” шуурганы хохирогчдын тоо 98-д хүрчээ

АНУ-ын Зүүн эргийн Флорида, Хойд Каролина мужуудыг нэрвэсэн Иэн шуурганы улмаас амиа алдагчдын тоо 98-д хүрчээ. NBC телевиз энэ талаар мэдээллээ.

Флорида мужид хамгийн олон буюу 94 хүн амиа алджээ. Хурд хүч нь арай саарч очсон Хойд Каролина мужид дөрвөн хүн нас барсан байна.

“Иэн” хар шуурга өнгөрсөн сарын 27-нд Кубыг нэрвээд АНУ-ын зүүн эргийг зүглэсэн бөгөөд 28-ны лхагва гарагт дөрөвдүгээр шатлалын хүчтэйгээр /таван шатлалт хэмжүүрээр тооцоход/ Флоридагийн эргийг цохисон юм.

Пүрэв гарагт хүч нь бага зэрэг намжсан ч дараа нь 33 м/с хүртэл ширүүсэж, улмаар 2 сая гаруй хэрэглэгчийг цахилгаан хангамжгүй болгосон бөгөөд одоо ч 556 000 хэрэглэгч эх үүсвэрт холбогдоогүй хэвээр байгаа аж.

Флорида мужийн амбан захирагч Рон ДеСантисын хэлснээр, шуурганы учруулсан хохирлыг бүрэн арилгахад жил гаруйн хугацаа шаардагдах гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button