Илон Маск ОХУ, Украины асуудалд оролцож эхэллээ
Тэрбумтан Илон Маск ОХУ, Украины асуудлаар байр сууриа илэрхийлсэн нь ганцхан цагийн дотор 40 000 ретвит буюу санаа оноо хүлээж авчээ. Тэрбээр Украин, ОХУ энхийн хэлэлцээрийг дахин эхлүүлэхийн тулд дөрвөн асуудлаар тохиролцоонд хүрэх зайшгүй шаардлагатай гэсэн байна.
Тэдгээр дөрвөн асуудал нь:
- Украинаас салан тусгаарласан мужуудад явагдсан санал асуулгыг НҮБ, олон улсын ажиглагчдын оролцоотойгоор дахин зохион байгуулах,
- Крымыг 1983 оноос хойш, Хрущевын алдаа гарах хүртэл хугацаанд байсан статусаар нь буюу ОХУ-ын бүрэлдэхүүн хэсэг гэдгийг бүх нийтээр хүлээн зөвшөөрөх,
- Крымын усан хангамжийн баталгааг гаргах,
- Украины төвийг сахисан статусыг олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд бүх нийтээр хүлээн зөвшөөрч баталгаажуулах явдал аж.
Дээрх дөрвөн асуудлыг шийдсэн байхад энхийн хэлэлцээрийг эхлүүлэхэд саадгүй гэсэн санааг Илон Маск илэрхийлсэн байна.
Энэ мэдээллийг уламжилсан Rbf.ru цахим хуудас “Орос дэлхийн улс төрд” сэтгүүлийн ерөнхий редактор Федор Лукъяновоос санал бодлыг нь асуухад “Сүүлийн үеийн нөхцөл байдлыг үнэлж үзэхэд маш үндэслэлтэй саналууд байна. Хоёрдугаарт, энхийн асуудлаар хэн ч ярихгүй болчихоод байгаа энэ үед санаачилга гаргасан түүнд талархал илэрхийлэх ёстой. Гэхдээ амьдрал дээр биелэх боломжгүй” гэж хариулжээ.
И.Маск үүнээс өмнө Ираныг тогтворгүйтүүлэх ашиг сонирхол дээр нь тоглолт хийж, Ираныг интернэтээр хангах амлалт өгөн АНУ-ын Засгийн газраас “Starlink” компанийнхаа шаардлагатай бичиг баримт, тусгай зөвшөөрлүүдийг гаргуулж авсан билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ene hunii sanalaa shiideh baihda. tsomiin ayulaas boldog bolomj
ЕР НЬ БОЛОМЖИЙН САНАЛ ТАВЬСАН БАЙХ ЮМ. ЭНЭ САНАЛ АЖИЛ ХЭРЭГ БОЛЖ ЭНХ ТАЙВАН АМАР АМГАЛАН ТОГТООСОЙ.
ЭЛОН МАСКИЙН СОЛИОРОЛ ХЭРЭЭС ХЭТЭРЧЭЭ. ХУЛГАЙД ЮМАА АЛДЧИХААД ЧИ ЭЗЭН НЬ ЮМ УУ БИ ЭЗЭН НЬ ЮМ УУ ГЭЖ БУСДААС АСУУХ ЁСТОЙ БОЛЖ БАЙНА УУ ХАХАХА
УКРАЙНЧУУДАД ЯЛАЛТ, ӨГӨР АЛУУРЧИН ОРОСУУДАД СҮЙРЭЛ
УГААСАА ЭНЭ УКРИАН УЛС МӨХӨХ НЬ ТОДОРХОЙ БОЛЧИХЛОО ҮХЭЛ НЬ ДУУДСАН ОГОТНОО МУУРНЫ САХАЛААР ОРОЛДООД ЭХЭЛЛЭЭ.БИДНИЙ МОНГОЛЧУУД ХАМААГҮЙ ХУЦАЛДАЖ БОЛОХГҮЙ ЗҮГЭЭР Л ЧИМЭЭГҮЙХЭН ШИГ ТӨРДӨӨ ДАРАМТЛУУЛААД ЯВЖ БАЙХАД БОЛНО. ЭНЭ НЬ БИДЭНД ХАНГАЛТТАЙ ДАРАМТ ЮМ ШҮҮ.ДОТООД АСУУДЛАА ЯАЯ ГЭЖ БАЙЖ БУСДЫН ХЭРЭГТ БҮҮ ОРОЛЦ ӨӨРСДӨӨ ӨНӨӨДӨР АМЬДРААД Ч БАЙГАА ЮМ УУ? АЛУУЛААД Ч БАЙГАА ЮМ УУ? ҮҮНИЙХЭЭ ЯЛГАА САЛГААГ ОЙЛГОЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ОРОС ЯЛАГДАНА УКРИАН ЯЛНА Ч ГЭХ ШИГ ХАМАР ДООРХИ ХАРААЛ ИДСЭН ҮМХИЙ АМАА ХАМХИНА УУ? НЭГ ҮГЭЭР ХЭЛБЭЛ ГАГНУУР АВАХГҮЙ ГАЗРААРАА БҮҮ ХАНЗРААРАЙ ГЭЖ БИ ХЭЛЭЭД БАЙГАА ЮМ ШҮҮ.ДУУГҮЙ БАЙ БЫСДАНУУДАА ТЭРТЭЙ ТЭРГҮЙ УХААНТ МЭРГЭН ТӨР МИНУ ТҮДГЭЛЗЭНЭ БЯД НАР ГЭСЭН ЮМ ШҮҮ ТА НАР БИШ МАНАЙ УДИРДАН ЖОЛООДОГЧ МЭРГЭН ТҮРГЭН ТӨР ЭНЭ ТӨРИЙГ ЖОЛООДОЖ БАЙГАА АРД ТҮМНЭЭСЭЭ ПУУЖИН ШИГ ЦОЙЛОН ГАРСАН ЭЛИТ ХҮМҮҮС УДИРДАЖ БАЙХАД САНААГАА БҮҮ ЧИЛЭЭМОЙ