НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Нягталъя: Электрон тамхинаас болж уушги нь цоорсон тохиолдол ХӨСҮТ-д бүртгэгдээгүй

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон цахим орчинд "Сүрьеэгийн клиник эмнэлэгт уушги нь усажсан болон амьсгалын замын цочмог сүрьеэ өвчнөөр өвдсөн, уушги нь цоорсон өсвөр насны хүүхэд, залуус ихээр ирэх болжээ. Шалтгаан нь электрон тамхины замбараагүй хэрэглээтэй холбоотой" гэх мэдээлэл тархаад байна.

Энэхүү мэдээлэл бодит эсэхийг бид нягталж үзлээ.

НЭГДҮГЭЭРТ: Сүрьеэгийн тандалт судалгааны албанд электрон тамхинаас болж уушги нь цоорсон гэх мэдээлэл ирсэн үү гэх асуулт:

Тус албанд сүүлийн үед хэчнээн хүн ирсэн, хүний уушги үнэхээр цоорсон эсэх талаар бодит мэдээлэл, кейсийн аль аль нь бидэнд олдсонгүй. Мөн ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албанд уушги нь усажсан, цоорсон, амьсгалын дутагдалд орсон гэх төрлийн дуудлага мэдээлэл огт ирээгүй гэдгийг албаныхан онцлов.

ХОЁРДУГААРТ: ХИМИЙН АРГААР гаргаж авсан цахилгаан тамхи ургамлаас гаргаж авсан утаат тамхинаас хэд дахин хортой юу гэх асуулт:

Энэ бол Монголд байтугай дэлхий дахинд яг таг нотлогдоогүй асуудал. Гэхдээ цахилгаан тамхи, утаат тамхинаас хортой юу гэдэг харьцуулсан судалгааг дэлхийн хэд хэдэн улс орнууд хийсэн байдаг. Тухайлбал, ДЭМБ-ийн хийсэн судалгаагаар, цахилгаан тамхи хүний эрүүл мэндэд нөлөөлөх хоруу чанар янжуур тамхинаас 95 хувиар бага болохыг тогтоосон тухай мэдээлэл хамгийн элбэг. Энэ нь наад зах нь никотины хэмжээнээний ойлголт. Электрон тамхинд хүний бие махбодийг хордуулагч, донтуулагч никотины агууламж хамаагүй бага, заримд нь бүр байдаггүй аж. Харин бүх төрлийн утаат тамхи никотины агууламжтай.

ГУРАВДУГААРТ: ХӨСҮТ-ийн эмч нарт хоёр хорын нэгийг нь илүү, нөгөөг нь гайгүй гэж сурталчлах эрх, ёс зүй бий юу гэх асуулт

Энэ хоёр тамхины ХОРТОЙ, ХОРГҮЙ гэх маркетинг сурталчилгааг энэ төрлийн бизнес эрхлэгчид хийдэг. Бүр дэлхийн дахинаа тамхины дайн хийдэг нь бодит үнэн. Харин ард түмний эрүүл мэндийг сахин хамгаалах үүрэг бүхий тангараг өргөсөн эмч хүн нэг нь хортой, нөгөө нь хоргүй гэж бүр ялангуяа хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриад, уриалаад зогсох нь ёс зүйгүй үйлдэл. Тэгэхээр ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн клиникийн яаралтай тусламжийн эмч нарын үйлдэл шүүмжлэл дагуулах нь зүй ёсны асуудал болж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
СУГА БИШ
СУГА БИШ
2022-10-05 11:20

тэгээд яах гээд байгаа юм сурт�##�чилаад байгаа юм уу

Зочин
Зочин
2022-10-05 11:41

мэдээлэлэээ гүйцэд уншаач хөгшөөн тодруулга хийсэн байна шүү дээ

Зочин
Зочин
2022-10-05 11:41

Үнэхээр тийм бол сайн л биз. Гэхдээ л хортой байх

Холбоотой мэдээ

Back to top button