ДЭЛХИЙ

Ван И Монголд айлчлахдаа Төвөдийг шинэ нэрээр нь дууджээ

БНХАУ-ын эрх баригч Коммунист нам Төвөдийн нэрийг Шизанг болгож өөрчлөх асуудлыг өнгөрсөн онд хөндөөд орхисон билээ. Тухайн үедээ Төвөдийн ард иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан ч олон улсын анхаарлыг татах хэмжээнд хүрээгүй энэ асуудал одоо эргэн сөхөгдөж байгаа аж.

БНХАУ-ын төрийн бодлогыг олон улсад сурталчилдаг гэгддэг “Global Times” сонинд Төвөдийг байнга Шизанг гэж бичиж байгаа бөгөөд албан ёсны баримт бичгүүдэд Шизанг буюу “Xizang” гэж бичих нь улмаа олширч буй юм байна. Гадаад харилцааны сайд Ван И өнгөрсөн наймдугаар сард Монголд айлчилж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй уулзсаныхаа дараа хамтарсан мэдэгдэл хийсэн.

Түүндээ “Монгол Улс Тайвань, Шизанг, Шинжаан, Хонконгтой холбоотой асуудлаар БНХАУ-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохын эсрэг байр суурьтай байгаа” талаар онцлон тэмдэглэсэн явдал гэдгийг одоо уншигч танд хүргэж буй энэ мэдээллийг оруулсан bitterwinter.org цахим хуудас онцлон дурджээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улс БНХАУ-ын дотоод хэрэгт оролцохгүй байх бодлогоо Төвөдийн нэрийг өөрчлөх асуудалд ч хадгалсан хэрэг болсон аж.

Хятадын Коммунист намаас энэ асуудлаар өмнө нь гаргаж асан тайлбарт “Шизанг хэмээх нэр нь одоо хэрэглэгдэж буй Төвөд гэдэг нэрнээс илүү эртнийх бөгөөд Төвөд нь турк хэлний Тюпут, араб перс хэлний Туббат гэдэг үгнээс гаралтай. Шизанг бол үүнээс 1000 жилээр “ах” нэршил юм” хэмээн тэмдэглэсэн байдаг аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-06 23:32

L###r hujaa

Холбоотой мэдээ

Back to top button