ДЭЛХИЙ

Иран: Ахлах сургуулийн сурагч охид эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгджээ

Хижаб алчуур зүүгээгүйнхээ төлөө цагдаа нарын гарт амиа алдсан Махса Амини гэгч курд бүсгүйн үхэл Иранд сүүлийн 10 жил болоогүй өргөн хүрээтэй эсэргүүцлийн хөдөлгөөнийг өдөөгөөд байгаа билээ.

Тэгвэл энэхүү хөдөлгөөнд өчигдрөөс эмэгтэй оюутнууд, дунд сургуулийн ахлах ангийн сурагч охид нэгдсэн талаар барууны хэвлэлүүд мэдээлж эхэллээ. Тэдгээрт бичсэнээр, өчигдөр Гилан анагаах ухааны сургуулийн эмэгтэй оюутнууд хижаб алчуураа тайлан эсэргүүцэл үзүүлсэн аж.

Мөн Махса Аминигийн төрөлх Курдистанд, тэр тусмаа төрөлх хот Саакезд дунд сургуулийн охид эсэргүүцлээ илэрхийлж байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button