ДЭЛХИЙНийгмийн

Энэтхэгийн Ангараг гараг руу хөөргөсөн аппарат холбоо тасарчээ

Энэтхэг улсын Ангараг гарагийн тойрог замд оруулсан байсан аппарат холбоо тасарчээ. “Mangalyaan” хэмээх уг аппаратыг тус улс 2013 оны арваннэгдүгээр сард хөөргөж, дараа жилийнх нь ёсдүгээр сард Анагараг гарагийн тойрог замд оруулж байсан аж.

Холбоо тасарсны шалтгаан одоогоор тодорхойгүй ч “түлш дууссан” эс бол “дамжуулагч антенн эвдэрсэн” байх магадлалтай юм байна. Мөн чиглэл өөрчлдөж, дэлхийд мэдээлэл дамжуулах боломжийг алдагдуулсан ч байх боломж бий гэнэ. Хэрвээ тийм бол хэсэг хугацааны дараа олбоо дахин сэргэнэ. Харин эхний хоёр шалтгаан нөлөөлсөн бол хөлгийн аялал тэгээд дуусч байгаа аж.

“Mangalyaan” нь Энэтхэг улсын хувьд гараг хооронд нислэг үйлдэх чадвартай анхны аппарат байсан бөгөөд үүний ачаар Ангаргийн тойрог замд судалгаа хийх боломж бүрдүүлсэн дөрөв дэх улс болж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button