НИЙГЭМЭДИЙН ЗАСАГ

Оросуудын нөлөөгөөр өссөн түрээсийн үнийг буулгах гоё арга байна

Орон сууц, үл хөдлөх хөрөнгийн түрээсийн үнэ сүүлийн хэдэн сард эрс өсжээ. Хотын төвд нэг өрөө байр сарын 1,000,000-1,300,000 болсон нь Үндэсний статистикийн хорооноос зарласан сарын дундаж цалинтай дүйж, бор зүрхээрээ зүтгэж яваа “жинхэнэ” дундаж цалинтай иргэдийн нэг сарын цалингаас бол хол илүү гарсан байна.

Eguur.mn дээрх нөхцөл байдалтай холбоотойгоор орон сууцны түрээсийн үнэ ханш бодитой эсэхийг тогтоох, хязгаарлаж барих боломж гэсэн сэдвийг хөндөж байна.

ОРОСУУД ТҮРЭЭСИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛААГҮЙ ИРГЭДИЙГ ХӨЛДӨӨ ЧИРЭХ ЭРСДЭЛТЭЙ

Урд хөршийн хилийн дэглэмээс болоод өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ төрөл бүр дээрээ нэмэгдэж, иргэд туйлдаж байгаа энэ үед ОХУ-аас цэрэг татлагаас зугтсан иргэд олноороо орж ирснээр үл хөдлөхийн түрээсийн үнийг өсгөв. Ингэснээр олон айл өрхийн амьдралын орчин нөхцөл дордох эрсдэл үүсээд байна.

Орон сууц түрээслэх, түрээслүүлэх харилцаа цэвэр аман тохироогоор явдаг, гэрээ байгуулах соёл бүрэн нэвтэрч амжаагүйтэй холбоотойгоор зарим эзэд түрээсийн үнээ нэмэх, өмнө нь түрээсэлж байсан иргэдийг гаргаж, орос иргэдийг оруулах сонирхол давамгайлахыг үгүйсгэх газаргүй болчихлоо.

Түрээсийн байрны нөөц хязгаарлагдмал байдпал нь ийм нөхцөл рүү түлхэж байна. Зах зээлийн зарчимд нь даатгаад хаявал түрээсийн байранд амьдардаг олон мянган иргэд хохирох нөхцөл байдал үүсжээ.

ТҮРЭЭСЛҮҮЛЭГЧ ИЛҮҮ ЭРХТЭЙ БАЙДЛЫГ ТЭГШИТГЭХ ЦАГ БОЛСОН

Яг одоо Монголд түрээслэгчид хамгийн ашигтай ажиллаж байна. Хөрөнгө оруулж, үл хөдлөх хөрөнгөтэй болсон хүн түүнийхээ үр ашгийг хүртэх нь мэдээжийн хэрэг ч татвар төлдөггүй нь наанадаж тэгш бус байдлыг үүсгэж, цаанадаж үнэ бууруулах боломжийг үгүй хийж байгаа юм. “Түрээсийн орлогоос татвар авбал үнэ бүр илүү өснө” гэж бодуузай. Татвараа ч аваад, үнийг ч зохихстой хэмжээнд тогтоон барьдаг олон улсын туршлага байна. Гэхдээ яг ямар арга вэ гэдгийг хэлэхээсээ өмнө түрээсийн зохистой харьцаа гэдгийг тайлбарлая.

 МОНГОЛД ҮНЭ ТҮРЭЭСИЙН ХАРЬЦАА БУРУУ БАЙДАГ

Үл хөдлөх худалдан авах, түрээслэх харилцаанд "Үнэ-түрээсийн харьцаа" гэдэг чухал ойлголт бий. Тухайн байршил дахь орон сууцны үнэ, түрээсийг харьцуулж, худалдан авах, түрээслэхийн аль нь ашигтай болохыг тооцоолдог үндсэн арга юм.

Үнэ-түрээсийн харьцаа буюу “Трулиагийн индекс”-ийг орон сууцны зах зээл шударга үнэ тогтсон байна уу, эсвэл хөөсөрсөн байна уу гэдгийг тодорхойлох үзүүлэлт болгон ашигладаг.

ТҮРЭЭС, ҮНИЙН ЗОХИСТ ХАРЬЦААНЫ ТОМЪЁО БА ТООЦООЛОЛ

Байрны дундаж үнийг жилийн дундаж түрээсэнд хуваах замаар үнэ, түрээсийн харьцааг тооцоолох ба үнэ, түрээсийн харьцааны томъёог дараах байдлаар гаргана. Тухайн байршил дахь орон сууцны үнийг жилийн түрээсийн үнэд хуваагаад гарсан тоо бол Трулиагийн индекс буюу  Үнэ-түрээсийн харьцаа юм.

Гарсан хариу нь 1-ээс 15 байх нь худалдаж авах нь түрээслэхээс хамаагүй дээр гэдгийг харуулах бол 16-20 нь ихэвчлэн худалдаж авахаас түрээслэх нь дээр, 21 ба түүнээс дээш бол түрээслэх нь худалдан авахаас хамаагүй дээр гэдгийг харуулна.

Нийслэлийн түрээсийн байруудын ханшийг Трулиагийн индексээр тооцож үзвэл их сонин тоо гарна.

Нийслэлийн барилгын ихэнхийг одоо ч бүрдүүлсээр байгаа хуучны хоёр өрөө байрны үнийг ойролцоогоор 120,000,000 төгрөг, түрээслэх дундаж үнийг 1,000,000 төгрөг гэж бодвол 120,000,000=1,000,000х12 буюу худалдаж авах нь түрээслэхээс хамаагүй ашигтай гэсэн хариу гарч байна.

Үнэ ийм өндөр, худалдаж авах нь хамаагүй ашигтай байх үед орон сууцны үнэ өсдөг. Авья гээд ч мөнгө нь байгаагүй үед өсөлт нэг их мэдэгдээгүй байж мэдэх юм. Гаднаас мөнгөтэй иргэд олноор ирж байгаа тохиолдолд үнэ баталгаатай өснө. 

Хуучны хоёр өрөө байрны ханш 80-100 сая төгрөгийн үнэтэй байсан ч сүүлийн хэдхэн сарын дотор 120 орчим сая төгрөг болж огцом өссөн. Нэг үгээр хөөсөрсөн үнэ тогтож байгаа. Гэтэл тэр “хөөстэй” үнээр нь тооцож үзэхэд Трулиагийн индекс бага гарч байгаа нь түрээсийн үнэ бүр илүү "хөөс"-тэй байгааг харуулж байна.

ӨӨС"-ИЙГ ХАГАЛЖ, ТҮРЭЭСИЙН ҮНИЙГ ЗОХИСТОЙ БОЛГОХ АРГА

Трулиагийн индексийг 20 ба түүнээс дээш байлгах нь өнөөдөр төрийн, нийслэлийн гол зорилт байх ёстой.

Дээрх жишээн дээр бодоход, НЭГ ӨРӨӨ БАЙРНЫ САРЫН ТҮРЭЭСИЙН ҮНЭ 450 000-500 000 ТӨГРӨГ (120 000 000:(500 000х12)=20) болж байж энэ зорилт биелэгдэх юм. Энэ зорилтыг татварын оновчтой бодлогоор хангах боломж бий. Өөрөөр хэлбэл, өндөр түрээс авах замаар зохицуулж болно. Тодорхой байршлуудад Трулиагийн индексийг 20-д барина гээд журамласан ч болохгүй юмгүй. Улсад ч ашигтай. Иргэдийн эрх ашгийг урдаа тавиад явахад олон нийт дэмжинэ. Гагцхүү үр дүн нь иргэдэд бодитоор очих ёстой.

Хэдэн жилийн өмнө ажлаар АНУ-д очоод байх үед Филадельфийн их сургуульд судлаачаар ажилладаг монгол эмэгтэй “Эндхийн нийгэм дундаж давхаргынхандаа их хатуу. Баячууд нь тэртэй тэргүй яаж ийгээд бага татвар төлөх аргаа олдог бол ядуусаа сайн халамжилдаг, бараг л тэжээчихнэ. Дундаж давхаргынхнаа бол бараг өндийлгөхгүй” гэж ярьж байж билээ.  

Ер нь АНУ ч гэлтгүй бүх л улсад дундаж давхаргаа илүү “мөлжиж” амьдардаг. Гэхдээ бас, тийм л учраас дундаж давхаргынхаа эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэхийн тулд бодлогоор дэмждэг. 

Өнөөдөр бор зүрхээрээ зүтгээд, татвараа төлөөд ямар ч халамж хишиг хүртэхгүй байгаа хэсэг бүлэг бол түрээслэж амьдардаг айл өрхүүд. Тэд бол жинхэнэ дундаж давхарга бөгөөд татварын дийлэнхийг бүрдүүлдэг хэсэг юм.

Тиймээс энэ тал дээр тодорхой шийдэл гаргаж ажиллах шаардлагатай байна. Ингэлээ гээд хувийн өмчид халдсан болохгүй. Зах зээлд тогтсон "хөөс"-ийг хагалах нь угаасаа төрийн үүрэг юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-06 09:26

Ядарсан монголчууд минь оросын хөлд ширэгдээд байна шүү

Зочин
Зочин
2022-10-06 09:27

Энэ асууд�##� дээр нэг шийдэл гаргахгүй бол нээрээ олон хүн гудамд хонох болохвуй дээ

Зочин
Зочин
2022-10-06 09:27

байрны түрээсний асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй

Зочин
Зочин
2022-10-06 09:55

Гэрээ хэлэлцэээрээ чангаруулаад яадаг ч юм энэ түрээсийн байран дээрээ шийдэл гаргаачээ

Зочин
Зочин
2022-10-06 10:51

Т�##� т�##�ын бодолтой л байхгүй бол болохгүй шүү манайхан

Зочин
Зочин
2022-10-06 12:25

Түрээсийн төлбөрийг нэг сараас илүү хугацаагаар авахыг хуулиар хориглох. Харин 0-3 сарын барьцаа нэхэж болно. Барьцааг түрээсийн гэрээний хугацаа дуусахаар төлбөрийн маргаангүй бол заав�##� буцааж өгнө гэж заах. Түрээсийн гэрээгээ цуцлах бол 3 сарын өмнө бичгээр нөгөө т�##�даа мэдэгдэнэ гээд үндсэн юмнуудаа хуульчлах хэрэгтэй.

Зочин
Зочин
2022-10-06 12:26

Түрээс, байр барилга ипотектэй холбоотой маш олон юм хуулиар шийдэх хэрэгтэй байна. Хүмүүс хохроод дуусч байна. хуульгүй тул шүүх дээр гавихгүй.

Зочин
Зочин
2022-10-06 19:23

НАЙЗУУДАА ЭРХЭМ НӨХӨДӨӨ ЭРЭЛХЭГ ГЭХЭД ХААШАА ЮМ ЯРЬДАГ ҮХЭРНҮҮДЭЭ ИНГЭЖ ШИЙДЬЕЭ ЭНЭ АСУУДЛЫГ ХАРААЧ ЭНЭ ШИЙДЭЛ ЗӨВ.УГААСАА 76 ХУЛГАЙЧУУДДАА ТАВАН ОРОСЫГ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГЬЕӨ ТЭД АСУУДЛЫГ ШИЙДЭГ. МОНГОЛНУУД ЭНЭ ДАЙН ДАЖНААР ДАЛИМДУУЛЖ ТҮРЭЭСЭЭ ӨСГӨӨД ЯАХ ВЭ? ТУХАЙН ҮЕДЭЭ ЧИ МУУ ХЭДЭН ТӨГРӨГ АТГАХ Л БАЙХ ДАРАА НЬ ЯАХ ВЭ? ОРОСУУД БАЙРЫГ ЧИНЬ ДЭЛБЭЛЭЭД ЧАМД САЛААВЧ ӨГНӨ.ЭНИЙГ ЗОХИЦУУЛАХ ХУУЛИЙН ЗААЛТ БАЙХГҮЙ УЧИР ТА ОРОС ХҮМҮҮСЭЭС АВСАН МӨНГӨӨ ДЭЛБЭРСЭН БАЙРАА ЯНЗЛУУЛААД ХАСАХТАЙ ГАРНА. ЕРӨӨСӨӨ СААРАЛ ОРДОН ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОН АРДЧИЛЛЫН ОРДОН НЭРТЭЙ АЛИАЛАГЧ НАРЫН ҮҮРИЙГ ТҮРЭЭСЛЭЭД ОЛСОН МӨНГӨӨ ЯДУУ ИРГЭДДЭЭ ГУРИЛ БУДАА ТОЛГОЙ ЦУВДАЙ АВЧ ӨГЬЕӨ.ЭДГЭЭР ГАЗРУУД ДҮҮРВЭЛ ИХ ТЭНЭГРИЙН АМ РЭЭВЭР ГАРДЕН РУУГАА ОРЦГООЁО БАЯЧУУД МАШИНДАА ГРАЖДАА ХЭВТЭЖ БАЙГ ҮҮНИЙГ ИНГЭЭД ШИЙДЧИХЛЭЭ АЦНУУДАА

Зочин
Зочин
2022-10-06 20:55

Оросуудаас болж түрээс нэмэгдсэн нь юу бол.Одоо байр түрээслэх асууд�##� монголчуудын хувьд цаг хугацааны хувьд хуучирсан. Манайхан огцом үнээ нэмэх өвчнөөсөө с�##�маар байна.

Зочин
Зочин
2022-10-06 20:56

Тэгээд арга нь юу вэ

Суба
Суба
2022-10-06 21:14

120,000,000 төгрөг, түрээслэх дундаж үнийг 1,000,000 төгрөг гэж бодвол 120,000,000=1,000,000х12 буюу худ�##�даж авах нь түрээслэхээс хамаагүй ашигтай

Asuult
Asuult
2022-10-06 21:15

120,000,000=1,000,000х12

Зочин
Зочин
2022-10-06 21:19

Oroc chireegui ...baigaa ni ter tahia tarhiranuudaa

зочин
зочин
2022-10-06 22:34

иймэрхүү новшийн м�##�нуудийг байрыг нь хураагаад шоронд хийх хэрэгтэй .... энэ муусайн луйварчдын тааруулж болохгуй ...

Зочин
Зочин
2022-10-07 00:53

Байрны түрээс сүүлийн хагас жил хүрэхгүй хугацаанд доод т�##� нь 60% нэмэгдсэн. Сараар нь төлбөрөө авдаг эзэн бараг байхгүй, 3+1 нөхцөл хамгийн гайгүй нь боловч бараг ихэнх нь 6-с дээш сараар авна гэдэг болж. Маш том хар зах энд бий болоод байгаа. Зохицуул�##�т байх ёстой гэж бодож бна. Олон айл өрхүүд урьдчилгаа мөнгө байхгүйгээс ипотек зээлд хамрагдаж чадахгүй, байрны эздэд олон сар жилээр шулуулж байгаа нь гашуун зовлон болоод бна

Зззз
Зззз
2022-10-07 08:42

Бог бодын толгой цувдайг хөдөө аымаг сумынхан бол хаядаг шүү дээ.үнэгүй ч авах хүн олддогүй.Тийм болохоор хүмүүс ядуу биш.хэтэрхий цамаан байна.гэдэс идэхгүй болохоор өлсөөгүй л байгаа биз

Д Баярсайхан
Д Баярсайхан
2022-10-07 09:55

"Дайны хажуугаар дажин" гэж олон хүнд тус болох ,ажил хэрэгч зүйл хиймээр л байна даа.Хүмүүс их мөнгө олох шун�##�тай... Зөв зохицуулж туслах хэрэгтэй Түр журам гаргадаг ч юм уу !? г т..

Зочин
Зочин
2022-10-08 17:56

Буруу бодчихсон юм биш үү дээ
120000000=1000000*12 гарахгүй ш дээ ????

Холбоотой мэдээ

Back to top button