ДЭЛХИЙ
Мексикт хотын захиргааны байр руу дайрч 18 хүн амь хөнөөжээ
Мексикийн баруун өмнөдөд орших Сан Мигель Тотоплан хотын захиргааны байр руу зэвсэгт этгээдүүд халдаж, багадаа 18 хүний аминд хүрчээ. Гэмт этгээдүүдийн гарт үрэгдсэн хүмүүсийн дунд хотын дарга Конрадо Мендоса, эцэг Хуан Мендоса нар байгаа гэнэ.
Түүнчлэн хоёр хүн шархтжээ. Герреро мужийн эрх баригчид дээрх эмгэнэлт явдлыг үнэхээр болсон гэдгийг баталсан ч өөр мэдээлэл өгөөгүй байна. Хэргийн газар буюу хотын захиргааны байр руу 100 гаруй цагдаа очиж, үзлэг шалгалт хийж байгаа ажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.