ДЭЛХИЙ
В.Путин дайчилгаанаас чөлөөлөгдөх нөхцөлийг шинэчиллээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин цэргийн хэсэгчилсэн дайчилгаанаас чөлөөлөгдөх салбарын жагсаалтыг шинэчилжээ.
Хууль эрхзүйн албан ёсны порталд тавигдсан мэдээллээс үзвэл аспирант буюу эрдмийн зэрэг цол горилохоор суралцагсад, улсын магадлал итгэмжлэлд хамрагдсан хувийн их, дээд сургуулийн оюутнууд, оройгоор суралцагсад цэргийн дайчилгаанаас чөлөөлөгдөх болсон байна.
Түүнчлэн резидент буюу ахисан түвшинд суралцагчид, оюуны болон боловсролын байгууллагын ажилтнууд дайчилгаанаас чөлөөлөгдөх юм байна. Зарлиг гарсан өдрөө буюу энэ сарын 5-наас хүчин төгөлдөр хэрэгжих ажээ. Тэрбээр өнөөдөр ОХУ-ын Оны шилдэг багш шалгаруулалтын шилдгүүдтэй уулзах үедээ шинэ зарлигаа танилцуулсан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ингээд тосгоны оросууд бага ястнуудтайгаа л цэрэгт явахаар тунаж улдэж байх шив дээ
Barlaguud barigdjee