ДЭЛХИЙ

АНУ ирэх сараас газрын тосны стратегийн нөөцөө ашиглана

АНУ ирэх сараас газрын тосны стартегийн нөөцөөсөө 10 сая баррелийг гаргахаар болжээ. ОПЕК ирэх сараас өдөрт олборлох хэмжээгээ хоёр сая баррелиар хорогдуулах болсонтой холбоотойгоор ингэж шийдсэн байна.

ОПЕК олборлолтоо хумьснаар зах зээл дээр газрын тосны үнэ өснө. Энэ өсөлтөөс АНУ илүү хохирох болчихоод буй тул ийнхүү стратегийн нөөцдөө гар дүрэх болжээ.

Ерөнхийлөгч Жо Байден ОПЕК-ийн шийдвэрийг мэдээд “Богино ухаантай үйлдэл” гэж нэрлэсэн төдийгүй цаашдаа ОПЕК-ийн газрын тосны бүтээгдэхүүний үнэд үзүүлэх нөлөөлийг багасгах талаар хүчин чармайлт гаргана хэмээн мэдэгдсэн юм.    

Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мөн сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, “Газрын тосны нийлүүлэлт эрэлтэд үндэслэх ёстой” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button