СПОРТ

“Ташкент 2022”: Э.Ариунболд шөвгийн наймд үлдэж, Э.Сумьяабазар, Г.Наранцэцэг тэмцээнээ дуусгалаа

Жүдо бөхийн энэ оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны нийслэл Ташкент хотноо болж байна. Өнөөдөр эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн барилдаан болж байгаа бөгөөд манай улсаас дөрвөн тамирчин өрсөлдсөнөөс одоогийн байдплаар хоёр нь тэмцээнээ үргэлжлүүлж байна. ОУХМ Э.Сумьяабазар, ОУХМ Г.Наранцэцэг нар сая учраадаа хожигдож, тэмцээнийг орхисон юм.

ӨНӨӨДӨР БАРИЛДАХ МАНАЙ БӨХЧҮҮДИЙН ОНООЛТ

Эрэгтэй 60 кг:

ОУХМ Энхтайваны Ариунболд C хэсэгт эхний тойрогтоо гоц мөргөөд Чехийн Давид Пулкрабекийг хоёр вазари үнэлгээгээр цэвэр хожсон. Хэдхэн мөчийн дараа гүрж гаралтай Нидерландын жүдоч Торнике Тчакадойтой барилдаж өрсөлдөгч нь хансокумаке торгууль авснаар манай бөх ялсан. Одоо Италийн Анжело Пантанотой хэсгийн аваргын төлөө барилдана.

ОУХМ Энхтайваны Сумьяабазар А хэсгийн эхний тойрогт Египетийн Ёссри Самитай таарч, цагийн төгсгөлд вазари үнэлгээ авч ялсан.  Хоёрдугаар тойрогтоо Мороккогийн Янис Садикийг ялсан ч Тайванийн бөх, олимпын мөнгөн медальт Ян Юн Вэйтэй шөвгийн наймд үлдэхийн төлөө барилдаад даралтаар цэвэр хожигдож, тэмцээнээ дуусгав.  

Эмэгтэй 48 кг:

ОУХМ Бавуудоржийн Баасанхүү эхний тойрогт хийлээд АНУ-ын Жиованна Прадотой барилдаж ялсан. Одоо Сербийн Милица Николичтой хүч үзнэ. Энэ хэсэгт дэлхийн чансааг тэргүүлэгч, франц бөх Ширине Боукли багтжээ.

ОУХМ Ганбаатарын Наранцэцэг мөн эхний тойрогт хийлээд хоёрдугаар тойрогт АНУ-ын Мариа Селиа Лабордетай учраа таарч цэвэр ялагдсан.Энэ бөх Кубын нэрийн өмнөөс барилдаж байхдаа 2014 оны Челябинскийн ДАШТ-ээс хүрэл медаль авч байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button