Нийгмийн

Ташкент 2022: Э.Ариунболд алтан медалийн төлөө барилдана

"Ташкент 2022" жүдо бөхийн ДАШТ-ий 60 кг-д барилдсан манай бөх ОУХМ Энхтайваны Ариунболд сая дэвжээний эзэн орны бөх Баратовыг ялж, алтан медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо.

Манай бөх тэмцээний C хэсэгт эхний тойрогтоо гоц мөргөөд Чехийн Давид Пулкрабекийг хоёр вазари үнэлгээгээр цэвэр хожсон. Хэдхэн мөчийн дараа гүрж гаралтай Нидерландын жүдоч Торнике Тчакадойтой барилдаж өрсөлдөгч нь хансокумаке торгууль авснаар манай бөх ялсан. Улмаар Италийн Анжело Пантанотой хэсгийн аваргын төлөө барилдаж ялсан юм.

Нөгөө талд Японы бөх дэлхийн гурван удаагийн аварга Наохиса Такато олимпын мөнгөн медальт Ян Юн Вейг ялж, манай бөхтэй алтан медалийн төлөө барилдахаар болов.

Япон бөх 2013 онд анх дэлхийд түрүүлэхдээ манай МУГТ Д.Амартүвшинг ялж байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Их мэдэх
Их мэдэх
2022-10-06 18:45

Шижирээ бөөс шууд дамжуул�##�т дууслаа гээд Баратовтой хийсэн барилдааныг үзүүлсэнгүй

Del
Del
2022-10-06 18:48

гарсан шүүдээ

Холбоотой мэдээ

Back to top button