СПОРТ

“Ташкент 2022”: Н.Такато дэлхийд дөрөв дэхээ түрүүлж, Э.Ариунболд мөнгөн медаль хүртлээ

Узбекистаны нийслэл Ташкент хотноо болж буй жүдо бөхийн энэ оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр эрэгтэй, 60, эмэгтэй 48 кг-ын жингийн тэмцээн амжилттай болж, медальтнууд тодорлоо.

Өнөөдөр манай улсаас дөрвөн тамирчин өрсөлдсөнөөс ОУХМ Энхтайваны Ариунболд одтой барилдаж, мөнгөн медаль хүртлээ.

МАНАЙ БӨХЧҮҮД ХЭРХЭН БАРИЛДАВ

Эрэгтэй 60 кг:

ОУХМ Энхтайваны Ариунболд C хэсэгт эхний тойрогтоо гоц мөргөөд Чехийн Давид Пулкрабекийг хоёр вазари үнэлгээгээр, Нидерландын Торнике Тчакадойтойг хансокүмаке торгуулиар, Италийн Анжело Пантаног хоёр вазари үнэлгээгээр, хагас шигшээд нутгийн эзэн бөх Дильшодбек Баратовыг хансокүмаке торгуулиар тус, тус ялаад аваргын төлөө Японы бөх олимпын нэг, дэлхийн гурван удаагийн аварга Наохиса Такатотой барилдан ялагдаж, дэлхийн дэвжээнд анх удаа өрсөлдөөд мөнгөн медалиар энгэрээ мялаав.

Хүрэл медалийг Казахстаны бөх, дэлхийн аварга, олимпын мөнгөн медальт Елдос Сметов, олимпын мөнгөн медальт, Тайванийн бөх Ян Юн Вей нар хүртлээ.  

Энэ жинд өрсөлдсөн ОУХМ Энхтайваны Сумьяабазар А хэсгийн эхний тойрогт Египетийн Ёссри Сами,  Мороккогийн Янис Садик нарыг ялаад Ян Юн Вэйддаралтаар цэвэр хожигдож, тэмцээнээ дуусгав.  

Эмэгтэй 48 кг:

ОУХМ Бавуудоржийн Баасанхүү эхний тойрогт хийлээд АНУ-ын Жиованна Прадотой барилдаж ялсан ч Сербийн Милица Николичид даралтаар цэвэр хожигдов.

Мөн энэ жинд өрсөлдсөн ОУХМ Ганбаатарын Наранцэцэг мөн эхний тойрогт хийлээд хоёрдугаар тойрогт АНУ-ын Мариа Селиа Лабордетай учраа таарч цэвэр ялагдсан.

Энэ жинд Японы Нацуми Цүнода түрүүлж, Германы Катарина Менц мөнгө, Казахстаны Абиба Гульжакинова, Италийн Ассунта Скутто нар хүрэл хүртэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Del
Del
2022-10-07 07:32

аз аз тэр японд юу ч болохгүй ялагдлаа

Эгэл
Эгэл
2022-10-07 08:06

Цол дагаж бяр нэмнээ хөө,ихэнх хүмүүсийн барилдаан эрс сайжирдаг юм шүү.,өөртөө маш их итгэлтэй болдог.Амжилт.!Олимпийн �##�т мөнгөн мэд�##�ьтнуудтай хамт шагн�##�ын тавцанд зогслоо

Холбоотой мэдээ

Back to top button