УЛС ТӨР

Ц.Элбэгдорж оросуудын санааг зовоож эхэлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж улс төрөөс хөндийрсөн ч Украины асуудлаар байр сууриа идэвхтэй илэрхийлж байгаа билээ. Цахим орчинд мэдэгдэл хийх замаар үзэл бодлоо илэрхийлж байсан тэрбээр сүүлд Украины телевизэд ярилцлага өгсөн нь зохих нөлөө үзүүлсэн бололтой.

Польшийн tygodnik.tvp.pl цахим хуудаст сэтгүүлч Войцех Станиславскигийн махчилж орчуулбал “Оросын дээгүүр махан бамбай, монголчуудын нэгдлийн сүнс эргэлдэж байна уу” / Над Россией витает призрак «пушечного мяса» и монгольского объединения?/ гэсэн гарчигтай нийтлэл гарчээ.

Энэхүү нийтлэлийн Төв Азийн улс орнуудын талаар мэдээлэл байршуулдаг centralasia.media цахим хуудас авч тавьсан байв. В.Станиславски нийтлэлдээ Ц.Элбэгдоржийн илтгэлийн дайныг эсэргүүцсэн хэсэг бол зөвхөн хэлбэр төдий гээд, цаад агуулга нь пан монголизм буюу нармай монгол үзэл юм гэдгийг онцолжээ.

-"Ц.Элбэгдоржийн тунхаглаж буй “Нармай Монгол” үзэл барууныхны чихэнд хөгжим шиг сонсогдох уу"-

Тэрбээр Ц.Элбэгдоржийн “Энэ дайн эхэлснээс хойш Орост амьдарч буй үндэсний цөөнхүүд зовж байна. Буриад-монголчууд, тува-монголчууд, халимаг-монголчууд маш их зовж шаналж байна. Тэднийг махан бамбай болгосноос олон зуун хүн шархдаж, олон мянган хүн амь үрэгдсэн”, "Украинчуудыг бүү ал! Энэ дайнд битгий оролцоорой! Монгол чамд хоргодох байр өгнө. Эх орныхоо жигүүр дор нуугдаарай” гэсэн үгст ач холбогдол өгч эшилжээ.

Мөн монгол гаралтай ОХУ-ын иргэдийн амсаж буй хохирлыг илүү тодотгоод, “Соловьевоос хойш дөрвөн үе, Блокоос гурван үеийн дараа панмонголизм Хятад, Европ, Америкийн чихэнд хөгжим болон хувирвал яах вэ?” гэж төгсгөсөн байв.

В.Станиславски Ц.Элбэгдоржийн түгээж буй энэхүү нармай үзэл нь барууны орнуудад ашигтай тусаж болохыг нийтлэлийн сүүлийн өгүүлбэртээ маш тодорхой бичсэн байх бөгөөд дуустал нь уншсаны дараа гарчгийн цаад санаа ч илэрхий болох юм.

Тодруулбал, Нармай Монгол үзэл нь ОХУ-ыг сулруулж, барууныханд илүү ашигтай тусна гэсэн санаа илэрхийлсэн байна. Харин Монголд яаж нөлөөлөхийг дурдсангүй.

Ямартай ч ОХУ-тай өрнүүлж буй ил, далд дайнд Монгол Улсын гүйцэтгэх үүрэг, геополитикийн ач холбогдлыг барууныхан тооцоолж байгаа нь тодорхой бөгөөд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн тунхаглаж буй үзэл санаа нь цаашдаа манай улсыг эчнээ дайнд ашиглуулах, сөргөлдөгч талуудтай аль, алинтай нь нээлттэй харилцахыг эрхэмлэж буй гадаад бодлогыг хумьж, хаалттай болгох, одоогийн нөхцөл байдлыг дордуулах эрсдэл харагдаж байгааг энд дурдалгүй өнгөрч болсонгүй.

Польшийн сэтгүүлч энэ сэдвийг хөндсөн, орос хэлээр гардаг цахим хуудас авч тавьсан нь оросууд Ц.Элбэгдоржийн үйлдэлд санаа чилээж эхэлсний илэрхийлэл мөн. Барууныхан сэвээд, дэврээгээд, ОХУ тулгалт хийгээд "хадны завсар" хавчуулчих вий.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
35 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

АР МОНГОЛ ДОТОРОО ХӨЛӨӨ ЖИЙЛЦЭЖ БАЙГАА УЛС ПАН МОНГОЛ ГЭЭД ХОЛ ЯВЖ ЧАДАХГҮЙ ЭЭ.

Del
Del

гадны хоол болох эхлэлийг эби хийж эхлэх шивдээ үе үед нэг иймэрхүү нөхдүүд байсаар байх юмдаа монголыг доройтуулах алхамыг хийх санааг яасан ч өгж болохгүй

Зочин
Зочин
Reply to  Del

Оросууд манайх монголыг хятадуудаас салгаж тусгаар тогтнуулсан одоо монголчууд бидний эсрэг бол хятадууд нь буцааж аваг гээд раявал яана

Зочин
Зочин

Элбэгдорж манай монглд ямар үилийн үрээр ирээвээ урд насандаа өртөй байсан юм байхдаа оросууд энэ хүнийг бал дарга шиг болгоод өгөөсэй

Зочин
Зочин

энэ тэнэгиыг яая даа байз буруу юм болгоны эхлэлийг тавих юмдас нүгэлтэн хүн шүү

Зочин
Зочин

энэ тэнэгиыг яая даа байз буруу юм болгоны эхлэлийг тавих юмдас нүгэлтэн хүн шүү

Зочин
Зочин

Хулгайч офшорчин Элбэгдорж дуугай байвал таарна.

Зочин
Зочин

Оросууд энэ тарвагыг дор нь тугдайлагчих байх

зочин
зочин
Reply to  Зочин

Тэгээд оросууд боодог хийж мэдэхгүй биздээ.Сайхан шар боодог хийгээд барууныханд нь өгвөл яаж тамшаалж идэх бол харах юмсан.

Зочин
Зочин

Оросууд нэг их Эбигийн үгэнд санаа зовж гэнэ. Жирийн иргэний үг, үйлдлийг тоохгүй ээ. Энэ нийтлэл бол зүгээр л Эби-гийн PR.

дуулдаагүй л хэллэг болчихов
дуулдаагүй л хэллэг болчихов
Reply to  Зочин

Энэ хүн бол ахиунан ногооноор тэжээгдсэн уяны өлөг өнөөдөр зүсээ хувиргаад хаа сайгүй хошигрч давхиад л байна.

Зочин
Зочин

Элбэгдорж манай монглд ямар үилийн үрээр ирээвээ урд насандаа өртөй байсан юм байхдаа оросууд энэ хүнийг бал дарга шиг болгоод өгөөсэй

Зочин
Зочин

Элбэгдоржийг яагаад яллахгүй байна вэ. Төмсөгдүүлчихээд байна уу

Иргэн
Иргэн

Хүзүүгүй этгээд ийм арга замаар монголчуудад таалагдах гэж байгаа бол санасны гарз.Иргэнээс хасч болдог бол энэ гологдлыг монголоос зайлуулмаар байна.

Зочин
Зочин

Амны зоргоор бурж байгаад гай тарчиваа . хазааргүй морь шиг . Хадуурхаараа хаа хамаагүй авдаг нөхөр шүү. Одоо ч хүмүүс мэддэг болхоороо тоохоо ч больж дээ

Ц. Эрдэнэбат
Ц. Эрдэнэбат

Тусгаар Монгол улсын хувь хүний үзэл бодол! 1990-эд онд Шатрын дэлхийн их мастер нэгэн: - Курилын арлыг Японд, Монголыг Хятад улсад зарвал ЗХУ их ашиг олно!гэж бичиж л байсан шүү дээ...

Зочин
Зочин

энэ тэгээд хаан болохуу хэрэгээр нь хориочээ

Эгэл
Эгэл

Одоо социализм булшинд орсон

Зочин
Зочин

Элбэгдорж чинь манай улсад байгаа юм уу, би АНУ д амьдардаг гэж ойлгоод л явсан

Зочин
Зочин

Худал түр зуурынх л бг. Үндэслэлгүй зүйлд автаж болохгүй.

zochin
zochin

ene hyatad-n erliiz mongol-n tuluu sain zuil hezee ch hiihgui ee. mongolchuud-g horloh yum l bodoj helj baigaa, umhii l###r uheesei.

Зочин
Зочин

их гайхийсэн одооих гай хийнэдээ

Зочин
Зочин

Монголчуудын сэтгэлийг Элбэгдорж сүүлийн 20 жил тамалчихаад зүгээр явсан одоо ашгүй оросууд нэг учрыг нь олох байх даа

Зочин
Зочин

энэ балайг хэн тоохов дээ хүмүүст тоогдох өөрийгөө пиардах гээд л балайрч байгаа биз дээ монгол улс хэзээд төвийг сахина орос укриан хоорондоо учраа олно биз дээ бид улсаа хөгжүүлэхээ л бодох ёстой биз дээ илүү зантай завтай балай тэгж л байг дээ

Зочин
Зочин

Эбий яриж л яваг үг хэлэх эрх чөлөө монголд байгаа. Орост хятадад байхгүй. Харин дагдаг нь байхгүй бишүү

Зочин
Зочин

Монголыг жинхэнэ утгаар нь доромжилж байна аа Америкийн хөлсний гар хөл болсон новш ингэж оросын эсрэг турхирахгүй бол офшорт нуусан ноён $ доллар нь будаа болох гээд үхэж байна

Зочин
Зочин

Soliotoim chini duugui nuhendee ich l dee

Зочин
Зочин

монголчуудын шүдний өвчин болчихоод байгаа этгээд дээ

ЗОЧИН
ЗОЧИН

ЭЛБЭГДОРЖ ҮХЧИХЭЭГҮЙ ЮМ УУ

HEND HAMATAI YUM
HEND HAMATAI YUM

ОГЦОРСОН ДҮҮП ЭХ ОРНООСОО УРВАГЧ ЕӨӨК НЭРТЭЙ ЭНЭ ХӨГИЙН ХҮНҮЦЭР ОДОО МОНГОЛ УЛСЫН ЖИНХЭНЭ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ӨМНӨӨС УЛС ДАМНАН МӨӨРДӨГ ХЭДИЙН ТОО ВЭ???? ЁСТОЙ ХОЛХОН ОЧИЖ ГАЙ БОЛНО ШҮҮ.

Зочин
Зочин

Үзэл бодлоо илэрхийлэх бол хэн нэгнээс асуух ёстой юмуу. Та нар ч гэсэн хэн нэгнийг харааж эрх чөлөөгөө эдэлж байна уу?

Zocnin
Zocnin

Ardcnilsan namaa oligtoi awcn yawj cnadaagui hun

Зочин
Зочин

Түмэн олныг тэтгэгч насан хишигт энхийн ханашгүй монголын Цахиагийн Элбэгдорж машид тамгат хаан

дуулдаагүй л хэллэг болчихов
дуулдаагүй л хэллэг болчихов

Энэ нөхөрийн амыг болдогсон бол наалдан падаар наачихсан.

Зочин
Зочин

Бид автахгүй. Оросууд ад ямар байхав. Эв нэгдэлд эвтэйхэн харагдахгүй л дээ.

Холбоотой мэдээ

Back to top button