УЛС ТӨР

Б.Чойжилсүрэн: Гал алдах нөхцөл үүсэн тул ААН-үүдийн цахилгааны тарифыг нэмнэ

УИХ-ын чуулган хуралдаж байна. Өнөөдөр /2022.10.07/-ийн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм.

Хуралдааны үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн эрчим хүчний үнэ тарифын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Эрчим хүчний салбар хүндэвтэр нөхцөл байдалд байна. Жишээлбэл, нүүрсний уурхайнууд дээр эргэлтийн хөрөнгийн дутагдал 109.2 тэрбум. Тодруулан хэлбэл,

  • Багануурын уурхайд 61.3 тэрбум
  • Шивээ овоогийн уурхайд 33.3 тэрбум
  • Шарын голын уурхайд 14.6 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн дэмжлэг үзүүлэхгүй бол бүтээгдэхүүн үйлдвэрлэх санхүүгийн эх үүсвэрийн хомстолд орсон байдалтай байна.

Эрчим хүчний үйлдвэр компаниуд мөн ялгаагүй ийм байдалд орсон. Материалуудынх нь үнэ ковидын өмнөх үетэй харьцуулахад дунджаар 65 хувийн өсөлттэй байгаа. Ийм хүнд нөхцөл байдалд орсон.

ОХУ-аас бид оргил ачааллын үедээ цахилгаан импортолдог. Баруун болон төвийн бүсээрээ импортолж байгаа. 2022 онд хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр ханшийн алдагдал 37.8 тэрбум төгрөг гарах нөхцөл байдал үүссэн. Энэ мэтээр Эрчим хүчний салбарт яг өнөөдрийн байдлаар 432.8 тэрбум төгрөгийн онцгой шаардлага үүссэн. Тиймээс 2019 оны хоёрдугаар улиралд нэг удаа үнийн тарифыг өөрчилсөн байгаа. 2022 оны арваннэгдүгээр сарын 1-нээс үнэ тариф өөрчлөх саналыг Эрчим хүчний зохицуулах хороон дээр шийдвэр гаргаад явж байна. Эхний ээлжинд айл өрхүүдийн дулааны үнэ, цахилгаан эрчим хүчний үнийг эдийн засаг хүндрэлтэй байгаа учир нэмэгдүүлэхгүй. Цахилгаан эрчим хүчний тухайд ААН-үүдийн хувьд 5000 кВт хүртэлх хэрэглээтэй бол 14 хувь, дээш хэрэглээтэй бол 5000 кВт-аас дээш хэсэгт нь 28 хувиар нэмэгдүүлж тооцно.

Уул уурхайн компаниуд болон банк, үүрэн телефон зэрэг санхүүгийн ачааллыг дааж чадах цөөн хэдэн криптовалют олборлогчид 200,000 кВт хүртлээ 28 хувийн нэмэгдэлтэй, дээш хэрэглээнд нь бол 38 хувиар нэмэгдэл тооцно. Энэ тооцооллыг хийгээд нэмэгдүүлсэн тохиолдолд жилийн хугацаандаа 280 орчим тэрбум төгрөгийн нэмэлт орлого олох бололцоо бий.

Цахилгааны үнэ тарифыг нэмэгдүүлэх цаг нь мөн үү, биш үү гэдэг дээр судалгаа хийж үзсэн. Ойрын хугацаанд яаралтай нэмэгдүүлэхгүй бол гал алдах байдал үүсэн учраас аргагүйн эрхэнд ийм шийдвэр гаргаж байгаа гэдгийг хэлье" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-07 14:59

Төлбөр нэмэгдүүлж байгаа шигэээ чанаржуулаарай

Зочин
Зочин
2022-10-07 14:59

Хэрэгтэй бол төлнө харин өөрсдөө янз�##�ж засах арга техникээ сайн хийгээрэй

Зочин
Зочин
2022-10-07 15:00

Нэмэгдэхгүй юм ч гэж �##�гаа өө.

Зочин
Зочин
2022-10-07 16:33

НАЙМААЧНААР САЙД ХИЙЛГЭСНИЙХЭЭ ГОРЫГ ТӨР БИШ ИРГЭД АМСАЖ ЭХЛЭХНЭЭ ЭНЭ ДӨРВӨД ХАРХҮҮ ЧИ БАЯН ХУЛГАЙЧ БИЗ ДЭЭ ЭНЭ ХҮНДРЭЛИЙГ ДАВАХЫН ТУЛД ХУРД ГРУППЭЭСЭЭ ТӨЛЧИХӨӨЧ МОНГОЛЧУУД ЧАМД ХАРИУД НЬ ХОНЬ ҮХЭР АДУУ ӨГЬЕӨ

Инженер
Инженер
2022-10-07 21:51

Т�##�х �######�ны үйлдвэрийн цахилгааны хэрэглээ их өндөр байдаг.

Инженер
Инженер
2022-10-07 21:53

Хүнсний үйлдвэрийн цахилгааны хэрэглээ их өндөр байдаг.

Zochin
Zochin
2022-10-08 19:54

En dandaa tatvar nemeh ymand en novshiig tavij bh ym .deer uyd baahan tatvar tavij bsniig sanaj bn bankni mungund tatvar noogduulj bsanda uur oligtoi ym sedej hj chadahguilde chi

Холбоотой мэдээ

Back to top button