СПОРТ

“Ташкент 2022”: Өнөөдөр барилдах Ё.Басхүү, Г.Хэрлэн, Б.Хорлоодой нарын оноолт

Жүдо бөхийн энэ оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны нийслэл Ташкент хотноо болж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 66, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд манай улсаас ОУХМ Ё.Басхүү, ОУХМ Г.Хэрлэн, ОУХМ Б.Хорлоодой нар барилдана.

ӨНӨӨДӨР БАРИЛДАХ МАНАЙ БӨХЧҮҮДИЙН ОНООЛТ

Эрэгтэй 66 кг:

ОУХМ Ё.Басхүү эхний тойрогт хийлээд дараагийн даваанд Мароккогийн Абдельмавгуд, Бахрейний Рамазан Коджаков нарын ялсантай барилдахаар болжээ. Ялбал Италийн Элио Манцитай таарахаар байна. Энэ хэсэгт олимп, дэлхийн аварга Хифүми Абэ оржээ.

ОУХМ Ганболдын Хэрлэн эхний даваанд Европын аварга, Францын Валид Хяартай таарсан. Түүнийг ялбал Израилийн Баруч Шмайловтой шөвгийн наймд үлдэхийн төлөө барилдана. Энэ хэсэгт БНСУ-ын бөх дэлхийн аварга Ан Баул, Казахстаны Гусман Киргизбаев, Италийн Маттео Пираш нарын шилдгүүд байна.

Эмэгтэй 52 кг

ОУХМ Б.Хорлоодой С хэсэгт эхний даваандаа хийлээд хоёрдугаар тойрогт Унгарын Река Пупптай барилдана. Ялбал Португалын Лоана Диого, тэмцээн зохион байгуулагч улсын бөх Сита Кадамбоева нарын ялсантай хүч үзнэ. Манай бөхийн хэсэгт Токиогийн олимпын аварга Дистриа Красники, Риогийн олимпын мөнгөн медальт Одетте Гуиффрида нар багтжээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button