Беларусь, ОХУ-ын төр засгаа эсэргүүцэгч, Украины хүний эрхийн ТББ-д Нобелийн шагнал хүртээлээ

Беларусийн тэрс үзэлтэн, эдүгээ шоронд хоригдож буй Алесь Беляцкий, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ОХУ-ын “Мемориал”, Украины “Иргэний эрх чөлөө төв” хэмээх хоёр ТББ-д Нобелийн Энхтайвны шагналыг олгожээ.
Алесь Беляцкий нь Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенког эсэргүүцэж яваад шоронд орсон бөгөөд одоо ч хоригдож буй. “Мемориал” нь мөн улсынхаа Ерөнхийлөгч В.Путиныг эсэргүүцдэг, үүнээсээ болоод хүчээр хаагдсан гэгддэг аж.

Харин Украины “Иргэний эрх чөлөө төв” нь ОХУ-ын эзлэгдсэн газар нутгуудад хүний эрх хэрхэн зөрчигдөж байгааг сурвалжилж олдог юм байна.
Дарангуйллыг эсэргүүцэх, дайны гэмт хэргийг илчлэх, хүний эрхийг дээдлэх үйлсэд гаргасан хичээл зүтгэлийг нь үнэлэн шагнасан гэдгээ Норвеги дахь Нобелийн зөвлөлийн тэргүүн Беритт Рейс Андерсен мэдэгдэлдээ цохон тэмдэглэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ингээд нобель хүртэл АНУ н цүнх баригч болж улс төржвөө хө
яг тийм байна. манай мөнхэрдэнийг шаншачмхгүй байгаа