СПОРТ

“Ташкент 2022”: Өнөөдөр Ц.Цогтбаатар, М.Ичинхорлоо, Л.Энхрийлэн нар барилдана

Жүдо бөхийн энэ оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны нийслэл Ташкент хотноо амжилттай үргэлжилж байна.

Өнөөдөр тэмцээний гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн 73, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд манай улсаас ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар, ОУХМ Мөнхцэдэвийн Ичинхорлоо, ОУХМ Лхагватогоогийн Энхрийлэн нар барилдана.

Эрэгтэй 73 кг:

ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар С хэсгийг тэргүүлэн барилдана. Манай бөх эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Израилийн Идо Левин ӨАБНУ-ын Хамад Суламан нарын ялсантай барилдана.   

Энэ хэсэгт "Токио 2020" олимпын наадмын медалийн төолөө барилдаанд Ц.Цогтбаатартай таарч байсан Канадын Артур Маргелидон, Германы Игор Вандтке, Кубын Магдель Эстрада, БНХАУ-ын Чин Дага зэрэг бөхчүүд багтжээ.

Эмэгтэй 57 кг

ОУХМ Мөнхцэдэвийн Ичинхорлоо В хэсэгт эхлээд Бразилийн Жессика Лиматай таарчээ. Түүнийг ялбал Доминиканы Ана Росотой барилдана. Ялбал Японы Харука Фунакуботой барилдах дүр зураг гарч байна.

ОУХМ Лхагватогоогийн Энхрийлэн эхэлж хийлээд дараа нь дүрвэгчдийн багийн Муна Дахуктай барилдана.  Улмаар шөвгийн наймд үлдэхийн төлөө дэлхийн аварга Криста Дегүчитэй барилдах нь.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Сонирхогч
Сонирхогч

Цогтбаатар Ичинхорлоог Энхрийлэн барилдана гэнэ үү

Холбоотой мэдээ

Back to top button