ДЭЛХИЙ

Далайн гүний аялал: “Титаник”-ийг жуулчдад үзүүлдэг болно

“Дэлхийн хамгийн алдартай далайн хөлөг болох “Титаник”-ийг ойроос харах нь мөрөөдөл байхаа болино” гэж ВВС мэдээлжээ.

Тус агентлаг саяхан далайн гүн дэх “Титаник” хөлгийн үлдэгдэл рүү туршилтын шумбалт хийсэн талаар баримтат кино бүтээж олон нийтэд цацсан юм байна. Уг туршилтыг хийсэн шумбагчдын багийн гишүүн Стоктон Раш “Хүн төрөлхтөн сансар огторгуй руу тэмүүлж, “Сансрын аялал жуулчлал” гэх шинэ салбарыг бий болголоо. Далайн гүний хувьд ч яг ийм үйл явдал болно гэж бодож байна” хэмээн өгүүлжээ.

Стоктон Рашийн “OceanGate” компани нь Элон Маск, Ричард Брэнсон, Жефф Безос зэрэг шинийг санаачлагчид сансрын аялал хийх гэж оролдож байгаа шиг далайн гүнд аялал жуулчлал хөгжүүлэхийг зорьж байгаа ажээ. Энэ зорилгоо хэрэгжүүлэхэд хамгийн тохиромжтой газар нь “Титаник” гэж үзсэн учир тэндээс туршилтаа эхлүүлж байгаа аж.

“Англи хэдэнд алдартай гурван үг байдаг. Кока кола, бурхан, Титаник” гэж тэр эр хэлсэн бөгөөд далайн гүний аялал жуулчлалын хамгийн эрэлттэй брэнд байна гэдэгт эргэлзэхгүй байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button