“Ташкент 2022”: Ц.Цогтбаатар алт, Л.Энхрийлэн хүрэл медалийн төлөө барилдана

Жүдо бөхийн энэ оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны нийслэл Ташкент хотноо амжилттай үргэлжилж байна. Өнөөдөр тэмцээний гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн 73, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд манай улсаас ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар одтой сайхан барилдаж, алтан медалийн төлөө барилдахаар боллоо.
Манай бөх Израилийн Идо Левин, Канадын Артур Маргелидон нарыг өмнөх даваануудад хожсон байсан юм.
Эмэгтэй 57 кг-ын жинд ОУХМ Мөнхцэдэвийн Ичинхорлоо В хэсэгт Бразилийн Жессика Лимад хожигдож тэмцээнээ дуусгасан. Харин ОУХМ Лхагватогоогийн Энхрийлэн эхэлж хийлээд дараа нь дүрвэгчдийн багийн Муна Дахук, Канадын бөх дэлхийн аварга Криста Дегүчи нарыг ялаад, Израилийн Тина Нельсон Левид хожигдсон ч дагах барилдаанд Украины бөх, 48 кг-ын жинд дэлхийд хоёр түрүүлж байсан Дарья Билодидийг хожиж, хүрэл медалийн төлөө барилдахаар болоод байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.