СПОРТ

“Ташкент 2022”: Б.Эрдэнэбаяр Саид Моллаейтай нэг хэсэгт оржээ

Узбекистаны нийслэл Ташкент хотноо болж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй 81, эмэгтэй 63 кг-ын жингийн тэмцээн өнөөдөр болно. Дээрх жингүүдэд манай улсаас Батзаяагийн Эрдэнэбаяр, Болдын Ганхайч нар барилдах юм.

МАНАЙ БӨХЧҮҮДИЙН ОНООЛТ

Батзаяагийн Эрдэнэбаяр В хэсэгт орсон. Тэрбээр эхний даваанд Италийн Антонио Эспозитотой барилдана. Ялбал БНСУ-ын Ли Жон Хван, Израилийн бөх дэлхийн аварга Саги Муки нарын нэгтэй барилдах төлөв байна. Дэлхийн аварга, олимпын мөнгөн медальт Сайид Моллаей мөн энэ хэсэгт барилдаж байна.

ОУХМ Болдын Ганхайч А хэсэгт эхний даваанд Израилийн бөх Керем Примотой барилдана. Ялбал Испанийн Кристина Кабана Перез, Британийн Люси Реншал хоёрын аль нэгтай барилдахаар байна. Түүний хэсэгт Японы Мегуми Хорикава багтжээ.   

ДАШТ-ийг гурван өдгрийн дараах байдлаар 4 алт, 3 мөнгөн медальтай Япон тэргүүлж, манай улс алт, мөнгө, хүрэл тус бүр нэгийг хүртсэн амжилтаар удаалж явна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button