ДЭЛХИЙ

Энэтхэгт есөн хүн идсэн барыг устгажээ

Энэтхэгийн Бихар мужийн Чампараны цагдаа нар есөн хүн идсэн барыг буудаж устгажээ. “Чампараны хүн идэгч” гэж нэршсэн уг араатныг авлах ажиллагаанд Цагдаагийн 200 гаруй алба хаагч оролцсон байна.

Уг бар нь Валмики барын дархан газрын ойролцоох тосгодыг аймшигт автуулаад байжээ. Дэлхий дээрх бүх зэрлэг барын 70 хувь нь Энэтхэгт амьдардаг.

Улсаас барын тоо толгойг хорогдуулахгүйн тулд дархан газруудыг байгуулсан ч идэш тэжээл хомс байдлаас болж хил хязгаараа зөрчин ойролцоох хот тосгодын гэрийн тэжээвэр амьтад руу дайрч, заримдаа хүн рүү ч довтлох тохиолдол гардаг аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

БОЛЬЖ МУУ ХҮҮРИЙГ АРЬСЫГ НЬ ЯАСАН МАНЬДАА ӨГЧИХӨӨ

Холбоотой мэдээ

Back to top button