ДЭЛХИЙ

Франц улс иргэддээ Иранаас нэн даруй гарахыг анхаарууллаа

Франц улс Иран улсад суугаа өөрийн иргэддээ тус улсыг нэн даруй орхиж гарахыг уриалжээ. Хоморголон баривчилгаа явагдах магадлалтай учир ийн анхааруулсан байна.

“Баривчлах, хууль бусаар шүүх өндөр эрсдэл бий болсон тул Иранд буй бүх францчууд, тэр тусмаа хоёр улсын иргэншилтэй хүмүүст тус улсыг аль болох хурдан орхиж гарахыг онцлон анхааруулж байна” гэж Гадаад харилцааны яамнаас гаргасан мэдээлэлд дурджээ.

Хэрвээ баривчилгаа явбал тухайн хүний хувийн байдлыг огт харгалзахгүй байх магадлал өндөр гэдгийг анхааруулгад онцлон дурдсан байна. Иран улс францын хоёр иргэнийг өнгөрсөн долоо хоногт “Тусгай албаны ажилтан, тагнуул” гэж буруутган баривчилсан бөгөөд энэ асуудлаар шалтгаалан хоёр улсын харилцаа хурцдаад буй.

Мөн түүнчлэн Герман улс эсэргүүцлээ илэрхийлсэн эмэгтэйчүүдийн эсрэг хүч хэрэглэж байгаа тул Иранд тусгайлсан хориг тавих саналыг Европын холбоонд оруулахаар зэхэж буй юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button