НийгмийнСПОРТ

Хөлбөмбөгчдийн бизнес: Лукас Подольски кебабны газар, Майкл Оуэн морины жүчээтэй

Урлаг спортын алдартнууд цалин сайтай тул хуримтлал үүсгэх, хувийн бизнес эхлүүлэх тал дээр жирийн иргэдээс хамаагүй илүү боломжтой байдаг билээ. Тэд ч энэ боломжоо ашиглаж, бараг бүгд үндсэн ажлаасаа гадна хувийн бизнестэй болсон байдаг.

Eguur.mn хөлбөмбөгийн талбайд амжилт олсон долоон тамирчны хувийн бизнесийг танилцуулж байна.

МАТЬЕ ФЛАМИНИ-АЛЬТЕРНАТИВ ТҮЛШ

Хөлбөмбөгчдөөс бизнесийн салбарт хамгийн их амжилт олсон хүн нь магадгүй Матье Фламини биз ээ. Багын найзтайгаа хамтран газрын тосыг орлох орчин үеийн альтернатив түлш бий болгох, үйлдвэрлэх ажил эхлүүлсэн нь эдүгээ эздээ тэрбумтан болгоод байна.

“Милан”, “Арсенал”-д гялалзаж явсан Матье одоо Давосын эдийн засгийн чуулган гэх мэт газраар уригдаж явдаг топ бизнесмэн болсон.

ГЭРИ НЭВИЛЛ-ЗОЧИД БУУДАЛ

Английн шигшээ багийн ахлагч асан, сэр Алекс Фергюсоны гаргаж ирсэн “нэгэн үеийн “торгон цэргүүд”-ийн нэг Гари Нэвиллийн хөлбөмбөгийн гаднах бизнес нь зочид буудал.

Түүний зочид буудлын өрөөнүүд нь “Манчестер Юнайтед”-ын тоглогчдын дугаартай, дээвэр дээрээ хөлбөмбөгийн талбайтай аж. Буудалд буусан зочдодоо хөлбөмбөг тоглож, үзэхээс гадна Гэри Нэвиллийн эмээгийн жороор хийдэг цор ганц амттай шөлийг идэх боломжийг санал болгодог ажээ.

ЛУКАС ПОДОЛЬСКИ-КЕБАБНЫ ГАЗАР

Хөлбөмбөгчдийн ихэнх нь хоол ундны бизнест хүч үздэг жишгээр Лукас Подольски төрөлх Кельн “Mangal Döner” хэмээх кебабны газар нээжээ.

“Mangal Döner” гэх уг хоолны газар нь одоогоор Германы дөрвөн хотод есөн салбар нээжээ.

ОЛИВЕР КАН-СУРГАЛТЫН АППЛИКЕЙШН

Хөлбөмбөгийн түүхэн дэх шилдэг хаалгачдын нэг Оливер Кан зодог тайлсныхаа дараа өөрийн мэдлэг чадвар, туршлагаа зөрж мөнгө хийхээр шийдсэн. Улмаар хамтрагчидтайгаа нийлээд GoalPlay аппликейшн зохион бүтээжээ.

Энэ аппликейшнээс хаалгачдын ур чадварыг сайжруулах сургалт авах боломжтой юм байна.

МАЙКЛ ОУЭН-МОРИНЫ ЖҮЧЭЭ

Английн шигшээ, “Ливерпүүл”-ийн домог “Алтан жаал” хөрөнгөө өсгөхийн тулд морь үржүүлэх бизнес сонгосон. Тэрбээр Чешир гүнлэгт жүчээ байгуулжээ. Морин уралдаан нь Англид хамгийн түгээмэл спортын нэг бөгөөд ашиггүй байна гэж байдаггүй аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button