ДЭЛХИЙ
ОХУ-д визийн залилан газар авчээ

“Хэсэгчилсэн” цэрэг татлага эхэлснээс хойш ОХУ-д визийн залилангийн хэрэг ихэсжээ. Зальт этгээдүүд Шенгений визтэй гадаад пасспорт санал болгосон зарыг телеграм сувгуудаар дамжуулан олон нийтэд түгээж, тэндээсээ ээлжит хохирогчоо олзолж байгаа гэнэ. Дээрх үйлчилгээнийхээ хариуд 800 ам.доллар авна гэж бичдэг нь хохирогч олноороороо луйвардуулахад хүргэж байгаа талаар “Известия” сонинд бичсэн байна.
Хохирогчид үнэхээр Шенгений виктэй пасспортыг мөнгөөр солилцдог ч тэр нь мэдээллийн санд байхгүй цэвэх хуурамч бичиг баримт байгаа бөгөөд хохирогчдыг нэмээд хуулийн хариуцлагад хүргэж болохыг тус сонин уншигчдадаа анхааруулжээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХАХА ГОЁ ГОЁ ЛАЛАР ОРОСУУД ИНГЭЭД ЛАЛАРТАЖ БАЙГ