ДЭЛХИЙЭнтертайнмент

Том Круз задгай сансарт кино зураг авахуулсан анхны жүжигчин болно

Холливудын жүжигчин Том Крузын шинэ киноны зураг авалт задгай сансарт явагдана гэж “New York Post” мэдээллээ. Зураг авалтад оролцохын тулд Том Круз сансарт нисэж, мөн задгай сансарт гарах нь мэдээж. Тэрээр энэ жил 60 настай билээ.

“New York Post” дээрх мэдээллийг “Universal Filmed Entertainment”-ын төлөөлөгч Донна Лэнглигээс авчээ. Одоогоор нэр ус өгөөгүй байгаа шинэ киноны зураг авалтын ихэнх хэсэг нь дэлхий дээр явагдах ч үлдсэн хэсгийг дэлхийн тойрог замд авна. Том Круз үүний тулд Олон улсын сансрын станцад очиж, тэр бүү хэлд задгай сансарт гарахаар төлөвлөж байгаа юм байна. Ингэснээр тэрбээр задгай сансарт зураг авалтад орсон анхны жүжигчин болж түүхэнд үлдэх гэнэ.

ОХУ-ын уран бүтээлчид энэ онд нэр бүхий киноны зураг авалтыг сансарт авч, анхны шанг татсан. Том Круз болон “Universal Filmed Entertainment” энэ удаагийн таслаа олон жилийн өмнө бичигдсэн ч биелүүлэх боломжгүй яваад байсан гэж тайлбарлаж байгаа ч үнэн хэрэгтээ ОХУ-ын уран бүтээлчдийг ямар нэг байдлаар давах гэсэн зөөлөн хүчний бодлого гэж харах хүн цөөнгүй байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button