ОХУ Украины гүн рүү хоёр чиглэлээр давшилт эхлүүлжээ

Донецкийн БНУ-ын тэргүүн Денис Пушилиний өчигдөр телеграм сувгаар хийсэн мэдэгдлээс үзвэл ОХУ Украины хотуудад зөвхөн агаараас цохилт өгөөд зогсоогүй, харин сөрөг давшилтыг их хүчээр зохион байгуулсан нь тодорхой байна.
Денис Пушилин мэдэгдэлдээ ОХУ-ын арми Украины гүн рүү Угледар, Марьинский гэсэн хоёр шинэ чиглэлээр давшиж байгаа гээд, ялангуяа Угледарын чиглэлд оперативын зориулалттай “Каскад” бүлэглэл, уурхайчдын дивиз маш амжилттай урагшилж байгаа гэж онцолжээ.
Авдеев, Первомайскийн салбар чиглэлд ч тодорхой ахиц гарсан болохыг тэрбээр мэдэгдэлдээ дурдсан аж.
ОХУ саяхан Баруун цэргийн тойргийн командлагчаа сольж, цэргийн сахилга батыг чангатгахыг тушаасан талаар eguur.mn өмнө нь мэдээлж байсан. Өмнөх командлагч хурандаа генерал Роман Журавлёв тактикийн алдаа гаргаж, Украинд олсон амжилтуудаа буцааж алдсан тул дэслэгч генерал Роман Бердниковоор солигдсон юм. Тэгвэл Крымын гүүрний халдлагаас эхэлсэн энэ удаагийн дайралт шинэ удирдагч Р.Бердниковын анхны даалгавар хэмээн хэвлэлүүд бичиж байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Одоо америк маягаар дайралт дэвшилт хийх хэрэгтэй. Хайр найргүй бөмбөгдөлт ,цахилгаан ,холбоог нь бүрэн таслаж байгаад америк маягаар тээрэмдчих хэрэгтэй
СТАЛИНЫ МАХАН ОВООЛГО ХИЙХ ГЭЖ БАЙНА
ХАХА БҮГД ҮХДЭЛ БОЛНО
ПУШИЛИН БОЛ УКРАЙН ДАХЬ ОРОС ХЭЛТЭЙ ИРГЭДИЙГ ТУРХИРАГЧ, ОРОСЫН ТЕРРОРИСТ АЛУУРЧИН БИЛЭЭ