ДЭЛХИЙ
Тэрбумтан Юрий Мильнер ОХУ-ын иргэншлээс гарчээ

ОХУ-ын бизнесмэн, тэрбумтан Юрий Мильнер ОХУ-ын иргэншлээс татгалзжээ. Тэрбээр твиттер хуудастаа энэ талаар жиргэсэн байна. Түүнд бичсэнээр бол Юрий аль 2014 оноос хойш ОХУ-д амьдраагүй гэнэ. Тиймээс иргэншлээс татгалзах хуулийн процесс эхлүүлж, энэ зун эцэслэжээ.
Юрий Мильнер нь “Forbes” сэтгүүлийн үнэлгээгээр 7.3 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, ОХУ-ын 15 дахь баян хүнд тооцогддог. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард сэтгүүлийн захиргаанд хандаж, өөрийг нь Оросын тэрбумтан гэж дуудахгүй байхыг хүсэж байв.
Юрий Мильнер ОХУ-ын иргэншлээс татгалзсан баян хүмүүсийн жагсаалтыг ийнхүү тэргүүлж байна. Өмнө нь “Freedom Finance”-ын үүсгэн байгуулагч Тимур Турлов дөрөвдүгээр сард, Рубен Варданян есдүгээр сард ОХУ-ын иргэншлээс тус, тус гарчээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Би лав үүнийг унших уу байх уу шийд гаргахдаа аль улсын иргэншил авсныг нь харах гэж орсон !
шаляпин шиг орос орноо бодсоор харийн газар ясаа тавьж дээ
Арчаагүй гөлөг хаа газрын луйварчид адилхан хүчээр баривчилж авчраад бүх хөрөнгийг нь хурааж ард түмэндээ тарааж өгөөд өөрийг нь шийтгэ
7 ТЭРБУМ ДОЛЛАРТАЙ ХҮНИЙГ ЮУ ГЭНЭВ ХАХА ЧАМ ШИГ ГУЙЛГАЧИН НОХОЙГ Л НОХОЙ Ч ТООЖ ШААХГҮЙ ЮМ ДАА ХАХАХА