ДЭЛХИЙ
Дэлхийн хамгийн идэвхтэй галт уулсын нэг сэргэжээ

Италийн Стормболи арал дээрх ижил нэрт галт уул өчигдрөөс сэргэж, халуун хайлмаг, үнс нурмаа цацлах болжээ.
“Европын үнэн” сонинд бичсэнээр, эрх баригчид галт уулсыг сэргэсэн даруйд аюулгүй байдлын түвшинг өндөржүүлж, нарийвчилсан үнэлгээ хийх ажлыг эхлүүлсэн гэнэ. Арлын оршин суугчдад гамшгийн үед хэрхэн ажиллах зааварчилгаа ч өгчээ.
Стромболи нь Италид байдаг дөрвөн идэвхтэй галт уулын нэг юм. 1932 оноос хойш байнга идэвхтэй, үе, үе оргилж байгаа бөгөөд 2019 онд эрс идэвхжиж халуун хайлмагаар “тургисны” улмаас хүний амь нас үрэгдэж байв.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.