НИЙГЭМ

Нээлтийн “пи ар”-таа тонгоруулах шахсан Чингис хааны музейн сургамж

Өнөөдөр ёслол төгөлдөр явагдсан “Чингис хааны музей”-н нээлтэд “Ёслол дууссаны дараа музейд хөл тавьж, анхны үзэгч нь болно” гэж хүсэгчид олноор очжээ. Тэдний дунд гэрээсээ тэр бүрий гараад байж чадахгүй өндөр настнууд, өнөөдөр музейгээ үзчихээд маргааш өглөө нисэх онгоцны билетээ тааруулж захиалсан залуус гээд янз бүрийн шалтгаантай хүмүүс байсан аж.

“Музейг том хүн 30,000 төгрөг буюу бага биш мөнгөөр үзнэ” гэдэг пи арын араас “Музейн нээлтийн өдөр үнэгүй” гэсэн зар шидсэн нь ч үүнд багагүй нөлөөлсөн нь тодорхой. Тэгвэл яг нээлт дээр ардууд бяр чадал, хөгшин залуугаараа талцан, “Би үзнэ, чи үзнэ” хэмээн толхилцож, журам сахиулагчдад багагүй төвөг удчихав.

Дээрхээс болж “Чингис хааны музей”-н гадна талбайд эмх замбараагүй байдал үүссэн. Зохион байгуулагчид үзэгчдийг 50, 50-иар нь багцлан ээлжээр оруулах журам гаргаж хэрэгжүүлэхийг оролдсон ч гадна үлдэгсэд насаараа хүлээх болсон мэт аяглаж, ухамсаргүй байдал гаргасан нь мөн л музейн нээлттэй холбоотойгоор захирал С.Чулууных нь нь хэвлэлээр цацсан “Музейг бүрэн үзэхийн тулд 8-9 цаг зарцуулна” гэх “пи ар”-тай нь холбоотой байсан юм.

Товчхондоо “Чингис хааны музей” нээлтийн пи артаа тонгоруулж, нээлтийн өдрөө мордохын хазгай гэгч болж мэдэх байлаа. Муугаар бодоход толхилцоон нь зодоон болж, ахмадууд гэмтэж бэртэж, амь насаа алдсан бол яана. Өмнөговьд нээгдсэн “Говийн байгаль түүхийн музей”-н нээлтийн үеэр дээр дурдсан олон талт пи араас “Нээлтийн өдөр үнэгүй” гэсэн ганцыг нь явуулахад л бөөн толхилцоон болж байсан бэлэн жишээ байхад Чингис хааны музейд давтахгүй байх боломж байсан баймаар.

Гэхдээ пи арт нэг онцлог бий. Сайнаар ч, муугаар ч олон нийтийн анхааралд хүрч чадсан л бол амжилт гэж тооцдог. Тэгэхээр, азаар муу явдал бололгүй өнгөрсөн болохоор дээр дурдсан сонин хачин бүхэн сайн л гэсэн үг. Үр дүнд нь Чингис хааны музей дэлхийн хамгийн их ашиг орлоготой, дэлхийн хэмжээний музей болж хөгжих биз.

Харин цаашид нээгдэх музейнүүд "эхний өдөр үнэгүй" гэх мэт пи ар хийж, даахгүй ачаа хураах хэрэггүй гэдгийг энэ удаагийн нээлт харуулчих шиг боллоо.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ЗочинZ
ЗочинZ

Үнэгүй гэсэн зар хэрэггүй байж дээ. Хүрэлсүх тэргүүтэй үнэгүй юмыг нь түрүүлээд хусчихдаг шаарнууд бүгд цугларсан харагдана лээ.

Gadaad
Gadaad

Mongol hunii hugjil mash doroi baigaa shu. unegui gevel uheldeed alaltsaad dairaad l baina, huleetstei handaad busdiig hundleed tevcheertei baih uhamsar bol 0.

Зочин яана даа
Зочин яана даа

үнэгүй болохоор хуучны томцуул иржээдээ

Panmongol
Panmongol

Unegui yum gulganii havhand baidag ene bol manai tur ulnii bodlogo yavuulj baigaag haruulh baina buh yum unetei ezen Chingis haanii muzei burch unetei

Больж үз
Больж үз

Энэ бол иргэний ухамсар өөр юууууу ч бишшш

ҮНЭН
ҮНЭН

ИНГЭЖ СҮРЖИГНЭЖ ЛАЛАР ЦАРАЙЛЖ БАЙДАГАА ҮХЭР МОНГОЛЧУУД ХЭЗЭЭ БОЛИХ ЮМ БОЛ

ҮНЭН
ҮНЭН

ХАА ГАЗАР ЭНЭ ӨВӨӨ ЭМЭЭ НАР ДАНДАА ЛАЛАР ЦАРАЙЛЖ ЯВАХ ЮМ АА ХАХА

Иргэн
Иргэн

Дэлхийд байхгүй юм хийчихээд байхад хорон үг шидэцгээгээд, үүнийг бичигчээс эхлээд амны бэлэггүй муухай хүмүүс юмаа.

Зочин
Зочин

Үхэрний улнууд юм даа

Холбоотой мэдээ

Back to top button