Нэг настай хүүхэд Аннапурнад авирчээ

Нэг настай малайз охин Акшра Рагавендра Хималайн нурууны Аннапурна оргилын уулчдын үндсэн баазад очсон хамгийн залуу хүн болжээ.
Нисгэгч мэргэжилтэй эцэг Рагавендра Гопалакришнан, йогийн багш Шина Прасаннан нар охиноо Балба руу авч явахдаа Аннапурнагийн үндсэн баазад очсон хамгийн залуу хүн болно гэдгийг Катманду руу нэвтрэх зөвшөөрөл авах хүртлээ мэдээгүй гэнэ.

Тэдэнд зөвшөөрөл өгсөн хүн харин тэдэнд хэрвээ охин нь амьд эргэж ирж чадвал Аннапурнагийн үндсэн баазад хүрсэн хамгийн залуу хүн болно гэдэг учрыг хэлж өгчээ.
Балба явахаасаа өмнө тэд нутгийнхаа Букит Паданг гэдэг газар таван долоо хоног бэлтгэл хийсэн. Улмаар энэ оны долоодугаар сарын 21-нд Аннапурнагийн бэлд очиж, 23-нд үндсэн баазад хүрсэн аж. 23-нд охины төрсөн өдөр байсан тул ийнхүү яарсан гэнэ.
“Үүргэвчинд маань хүүхэд байсныг мэдээд олон аялагч цочирдсон” гэж охины эцэг эх дурсаж байна.
Аав, ээж, охин гурвын аялал ингээд дуусахгүй. Удахгүй Эверестийн үндсэн баазад хүрэх аялал эхлүүлэхээр төлөвлөжээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.