БНХАУ намын гишүүн, төрийн албан хаагчид архи согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно

БНХАУ-ын эрх баригч Коммунист намын төв оффист “Архины хэрэглээг хориглох” асуудал яригдаж байна. Эх сурвалжийн бичсэнээр бол, хамрах хүрээ нь намын гишүүн, төрийн албан хаагчдаар хязгаарлагдана гэж буй ч улсын хэмжээнд ажлын цагаар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох, ажлын бус цагаар хэрэглэхийг ч хориглох гэх мэтээр илүү өргөн агуулгатай болж батлагдаж магадгүй гэнэ.
Энэхүү мэдээлэл гарсны дараа спирт агуулсан ундаа үйлдвэрлэгч “Kweichow Moutai”, “Wuliangye Yibin Co.”, “Budweiser Brewing Co.,” зэрэг компанийн хувьцааны ханш хэлбэлзсэн гэж Bloomberg агентлаг мэдээллээ. Зарим хэвэлэлд бичсэнээс үзвэл, энэ нь Ши Жиньпин намын их хурлаасаа өмнө өөртөө давуу тал олгох гэсэн үйлдэл байж магадгүй гэнэ.
Тэрбээр 2017 онд намын 19 дүгээр их хурлын өмнө “Авлигатай тэмцэх” ажлын хүрээнд төрийн албан хаагчдыг архи согтууруулах ундаа хэрэглэхийг хориглож байжээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гудамжны биш, төрийн албан хаагчид архичин монголд
Манайд хэрэгжүүлмээр юм биш үү !!!!!
Ёстой уруудах замдаа орж байгаа юм байна