ДЭЛХИЙ

ОХУ-аас худалдаж авах газрын тосны дээд үнийг АНУ 60 ам.доллараар тогтоожээ

АНУ-ын Сангийн яам ОХУ-аас газрын тос худалдаж авах үнийн дээд хязгаарыг 60 ам.доллараар тогтоох боломжтой гэж үзжээ. Сангийн сайд Жанет Йеллен өчигдөр Дэлхийн банк, ОУВС-гийн төлөөлөгчидтэй Вашингтон хотноо уулзах үедээ энэ талаар мэдэгдсэн байна.

АНУ ОХУ-аас авах газрын тосны үнэд дээд хязгаар тогтоох санаачилгыг гаргаад хэрэгжүүлэх чиглэлд ийнхүү эрчимтэй ажиллаж байна. Энэ санааг нь “Их долоо”-гийн бүлэглэл дэмжсэн ч Энэтхэг, БНХАУ зэрэг олон улс хараахан нэгдээгүй байгаа юм.   

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ талаар сонсоод “Хэрвээ ийм зүйл болбол бид гадагшаа нэг дусал ч газрын тос гаргахгүй. Харин барууныхан бол ихэнх нь өөрийн дураар биш, албадлагаар л АНУ-ыг дагаж байгаа” гэжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зах зээл, эрэлт нийлүүлт энэ тэр байхгүй юу.АНУ , БАРУУНЫХАН бүгд коммунистууд болжээ.ОРОСын , афганыг мөнгийг данснаас нь шууд нийгэмчилдэг болжээ дээ

Зочин
Зочин

Барууныхан магтан дуулдаг зах зээлийн чөлөөт үнээ хязгаарлаж хоёр нүүрээ харууллаа. Харин орос үнийн хязгаар тогтоосон орнуудад нефть нийлүүлэхгүй гэсэн. Манай тэнэгүүд дагаж хөөрч магадгүй ч нефтийн бизнесүүд ухаантай байх байлгүй. Нефть олборлогч Саудын араб мэтийн улсууд зах зээлд нийлүүлэх нефтийн хэмжээгээ багасгасан болохоор үнэ улам өснө

Уншигч
Уншигч

Зарж олсон орлогоороо улсаа хөгжүүлэх биш хил хязгаараа тэлэх бусдын нутагт өнгөлзөж таслан авах дайн хүчирхийлэл хийгээд байгаа учраас орлогыг нь хязгаарлахын тулд авч буй стандарт бус ч, олонхийн шийдвэр юм. Коммунист капиталистд хандлагад огт хамаагүй юм. Дэлхийд амгалан энх тайван тогтоож байх үүрэгтэй цөмийн 5 гүрэний нэг нь дайн өдөөгөөд байхаар иймэрхүү л арга хэмжээ авахаас өөр яах ч билээ.

Холбоотой мэдээ

Back to top button