ДЭЛХИЙ

“Манама 2022” Азийн АШТ: М.Анхцэцэг аварга өнөөдөр өргөнө

Бахрейны Манама хотноо болж буй хүндийг өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний -87 кг-ийн жингийн тэмцээн өнөөдөр болох бөгөөд манай улсаас МУГТ, дэлхийн аварга М.Анхцэцэг оролцоно.

Тус тэмцээнд манай улсаас дөрвөн тамирчин дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор оролцож байгаа бөгөөд М.Анхцэцэгээс өмнө өргөсөн гурван тамирчин гурвуул медаль хүртсэн сайхан амжилт гаргасан билээ.

Тодруулбал, эмэгтэй 76 кг-ын жинд О.Дархижав огцом өргөлтөөр /98 кг/ мөнгө, 59 кг-д Э.Энхтамир огцомоор мөнгө, 71 кг-д Г.Ануужин огцомд хүрэл, нийлбэрээр хүрэл медаль хүртээд байгаа юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

Амжилт хүсье

Холбоотой мэдээ

Back to top button