ДЭЛХИЙ
Илон Маск Украиныг интернэтээр хангасныхаа мөнгийг Пентагоноос нэхэв

Тэрбумтан Илон Маскийн “Старлинк” компани Украиныг интернэтээр хангаж байгаа юм байна. Ингэхдээ зардлыг нь өөрөөсөө гаргаж байжээ. Харин саяхнаас нөөц бололцоо нь шавхагдсан тул санхүүгийн тусламж үзүүлэхийг Пентагоноос хүссэн байна.
Тодруулбал, компанийг эзэмшигч Илон Маск Пентагоны төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга руу захиа бичжээ. Захидалд, “SpaceX” компани нь цаашид Украиныг өөрийн хөрөнгөөр интернэтээр хангах боломжгүй бөгөөд АНУ-ын төр, Украины Зэвсэгт хүчний ашиг сонирхолд үйлчилж буй учир нэмэлт санхүүжилт олгохыг хүсье” хэмээсэн байна. Компанийн тооцоолсноор, Украиныг интернэтээр хангахад он дуустал 120 сая ам.доллар, ирэх жилийн турш бол 400 сая ам.доллар хэрэгтэй гэнэ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Пентагон ажлын хөлсийг нь өгөх зүй ёс.
Байдан мөнгийг нь өгөх биз.
Зөнөг мэдээж өгөхгүй, Маск эцэстээ Оросын иргэн болно. Харж байгаарай,
ТЭНЭГ ЛАЛАР ЧИНЬ ЧАМ ШИГ ХАР ЛАЛАР ХАА БАЙХАВ ДЭЭ ЛАЛАРАА