ДЭЛХИЙ

82 настай Ринго Старр ковид тусаж, аялан тоглолтоо цуцаллаа

Британийн алдарт “Битлз” хамтлагийн гишүүн Ринго Старрын "Ковид-19" шинжилгээ эерэг гарсан тул аялан тоглолтоо цуцалжээ. Эерэг гарсан байсан шинжилгээний хариу гурав хоногийн өмнө /даваа гарагт/ сөрөг гарсан тул тоглолтоо үргэлжлүүлэхээр шулуудаад байсан аж.

Энэ удаа харин тэрбээр тоглолтоо нэг мөсөн цуцалсан байна. “Та нар маш их гайхна гэдгийг би мэдэж байна. Шинжилгээний маань хариу дахиад л эерэг гарчихлаа. Тоглолтын маань үлдсэн хэсэг цуцлагдаж байна” хэмээн бичжээ.

Ринго Старр энэ жил 82 настай ч аялан тоглолтоо хийсээр байгаа юм. Тэрбээр 2020 оноос Канад, АНУ-аар аялан тоглохоор төлөвлөсөн ч цар тахлын улмаар хоёр жилээр хойшилж, өнгөрсөн есдүгээр сарын 23-нд АНУ-ын Брижпортоос эхэлсэн юм. Улмаар энэ сарын 20-нд Мексикийн Мехикод тоглосноор өндөрлөх байв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button