ДЭЛХИЙНИЙГЭМ

Мьянмарын “КК парк”-ийг эзэн нь “БНХАУ-ын “Нэг бүс-Нэг зам” санаачилгын хүрээнд байгуулсан” гэж мэдүүлжээ

Зүүн Өмнөд Азийн Малайз, Тайланд зэрэг улсаас хууль бусаар ажиллах хүч оруулж ирж, улмаар хөдөлмөрийн мөлжлөгт оруулдаг “КК парк” хэмээх байгууллагын талаарх мэдээлэл олон нийтийн анхаарлыг татаад байгаа билээ. Монголын 15 иргэн Мьянмарт байрлах энэхүү байгууллагын хохирогч болсон гэсэн мэдээлэл үүнд нэмэр болсон юм. Гадаад харилцааны яамнаас 15 иргэнээ хохирсныг батлаад эргүүлж авчрахаар ажиллаж эхэлсэн гэх мэдээллийг иргэдэд хандсан сэрэмжлүүлгийн хамт гаргаад хэд хонож байна.

Иргэд энэ асуудлыг мартаагүй, элэг нэгтнүүддээ санаа зовж байгаа ч сүүлийн үед шинэ мэдээлэл огт гарсангүй. Харин “КК парк” гэх уг байгууллагын талаарх мэдээлэл улам бүр ил болж байна.

Тодруулбал, хотыг барьж байгуулсан /сурталчилгаа дээрээ Asia Pacific New City гэх нэртэй/ хүн нь Ше Жизиан гэгч аж. 2012 оноосс хойш Ази Номхон далайн бүс нутаг, Зүүн Өмнөд Азийн улс орнуудад мөрийтэй тоглоомын бизнес эрхэлж хөлжсөн тэрбээр 40 насандаа “Asia Pacific International Holdings Group”-ийн захирлуудын зөвлөлийн дарга болж, улмаар БНХАУ дахь нэр нөлөөгөө ашиглан Мьянмарт Тайландын хилийн ойролцоо шинэ хот барьж байгуулах зөвшөөрөл авсан аж.

Сурталчилгаагаар бол шинэ хот нь зугаа цэнгээн, мөрийтэй тоглоомын жишиг газар болох учиртай байсан. Гэвч ачир дээрээ хүний наймаа, орчин үеийн боолчлол явагддаг аймшигт газар болж хувирсан нь илчлэгдсэн тул Мьянмарын хуулийн байгууллага хоёр сарын өмнө түүнийг баривчилсан аж.

Мөрдөн байцаалтын үед тэрбээр “Хотыг БНХАУ-ын “Нэг бүс-Нэг зам” санаачилгын хүрээнд байгуулсан” гэж мэдэгдсэн нь БНХАУ-ыг яаралтай мэдэгдэл хийхэд хүргэжээ.

Бээжингийн зүгээс Мьянмарын “КК парк”-тай ямар ч холбоогүй, тэр тусмаа Бүс ба зам санаачилгатай хамаагүй гэж мэдэгдсэн байна. Мьянмар ч мөн энэ асуудлыг үгүйсгэж, “Хотыг барьж байгуулах 15 тэрбум ам.доллар нь гуравдагч улсын хөрөнгө оруулалт” гэж зарласан байна.

Гэхдээ, эцсийн эцэст хөрөнгө оруулалт нь барууных ч бай, Хятадынх ч бай, тус хотод мөрийтэй тоглоом, хүний наймаа, хөдөлмөрийн болон бэлгийн мөлжлөг байсныг шалгаж тогтоосон нь хамгийн чухал юм.

Мьянмар нь Азийн орнууддаа хүртэл хаалттай, ЭСЯ байдаггүй нь харилцаанд хүндрэл учруулдаг. Гэсэн ч ГХЯ асуудалд нэгэнт анхаарал хандуулснаас хойш манай улсын иргэдийн талаар сайн мэдээ удахгүй дуулдах биз ээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН

ДУХАН ДЭЭРЭЭ Z ҮСЭГ ШААЦАН ХАХАХА. МЬЯНМАРЫН АЛУУРЧДЫН ЦААНА ХЯТАДЫН КОММУНИСТУУД БАЙДАГ ГЭДЭГ НЬ ОЛОН ТАЛААР НОТЛОГДОЖ БАЙНА ШҮҮ

Зочин
Зочин

ai hoorhii jinjiimaa alag nuden jinjiimaaa gej

Зочин
Зочин

ЦАГТАА ЭНЭ ГАЗРЫГ МАНАЙ ЧЭЭГИ ЯВУУТ ЭЗЛЭЭД ХАЛТАРУУДЫГ НЬ МОРЬ МАЛЛАГЧААР ЭМС ОХИДУУДЫГ НЬ ШИВЭГЧИН ШӨНӨ ЦЭРГҮҮДЭД ГИМНАСТИК ХИЙЛГЭГЧЭЭР АВЧ ЯВСНЫГ БУУРАЛ ТҮҮХ МАРТААГҮЙ БӨЛГӨӨ.ОДОО Л ГҮРЭН МОНГОЛЫГ МӨХӨӨД ИРЭХЭЭР ИХ ЮМ БОЛЖДЭЭ.УРГАШГҮЙ УДИРДАГЧ МӨНГӨ БӨГС ШҮТЭГЧ НАРЫН ХАРГАЙГААР ЭНЭ УЛС ЭМС ОХИДОО ЯАГИ БОЛГОЖ ЭРЧҮҮДЭЭРЭЭ ХАРЬ ОРОНД БООЛЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛҮҮЛЖ БАЙХ ШИВ ХОХЬ ЧИНЭЭ ХОХЬ ЧИНЬ ДЭЭ ИНГЭЭД ТЭНЭГТЭЖ БАЙ ОДООХОНДОО 15 ЯВААНДАА БҮҮР БАЛРАНА

Зочин
Зочин

Mongolcuudaa ямар нэг юм сонирхвол эхлээд заавал судлаач. Гэхдээ ганцхан эх үүсвэр, ганцхан хүний хэлсэн үгэнд шууд бүү үнэмш. Олон мэдээлэл хайгаад уншихаар мэдлэггүй хүнд ч юмны багцаа мэдэгдэнэ.

Холбоотой мэдээ

Back to top button