В.Путин: Дайчилгаа ойрын хоёр долоо хоногт багтаж дуусна

ОХУ-ын Ерөнхийлөгч Казахстанд хийсэн ажлын айлчлалынхаа үр дүнгийн талаар хэвлэлийн хурал хийлгэжээ. Сэтгүүлчид энэ үед түүнээс Украинтай холбоотой асуудлаар олон чухал мэдээллийг хэлүүлсэн байна.
Тэрбээр, “Урьдчилсан байдлаар 300 000 цэрэг дайчлахаар төлөвлөснөөс одоогийн байдлаар 222.000-ыг нь татаад байгаа, үлдсэн 80.000-ыг татахад ойролцоогоор хоёр долоо хоног орчим хугацаа хэрэгтэй” гэжээ.
Украинтай цэргийн ажиллагаа явуулж буй фронтын зурвасын нийт урт 1100 км гэнэ. В.Путин үүнээс гадна “Цэрэгт татагдсан иргэд өмнө нь цэрэг армийн тодорхой боловсролтой хүмүүс байгаа. Тэднийг эхлээд 5-10 хоногийн бэлтгэлд хамруулж, түвшингээр нь ангилдаг. Дараа нь байлдааны ажиллагаа явуулж буй ангиудын мэдэлд шилжүүлж, мөн 15 хоногийн бэлтгэл хийлгэж байгаа.
Сүүлийн үе шат нь анги бүлэгт хуваарилж, байлдааны даалгавар гүйцэтгэхэд бэлэн болгох. Тэгэхээр, одоо татагдаад байгаа 222.000 цэргийн 33000 нь ангиудынхаа мэдэлд шилжсэн, 16000 нь байлдааны үүрэг даалгавар биелүүлэхэд бэлэн болсон” гэсэн нэлээд нарийн мэдээллийг өгсөн байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
300 MYNGAN SAIHAN ZALUU NAS .....
БҮГД Л ҮХНЭ ДЭЭ
daichilgaa bish ci uuruu duusna daa putler min
МЕТРОНЫ БУУДАЛ ДЭЭРЭЭС ЗАЛУУСЫГ ШУУД БАРИВЧИЛЖ УКРАЙНРУУ ҮХЭЛРҮҮ НЬ ЯВУУЛЖ БАЙГАА ЮМ БИЛЭЭ ХЭДИЙ ЧИНЭЭ ОЛОН ОРОСЫГ ИЛГЭЭНЭ ТӨДИЙ ЧИНЭЭ ОЛОН ОРОС ҮХНЭ
ОРОС АВРАЛГҮЙ БОЛЧИХСОН ЮМ БИЛЭЭДЭЭ ОДОО АТОМЫН БӨМБӨГ Л ҮЛДЛЭЭ. 40-ӨӨС 50-ИАД ОНЫ ҮЕИЙН ҮХЭР БУУНУУДАА УКРАЙНРУУ ИЛГЭЭЖ БАЙГАА БИЧЛЭГ НЕТ-Д БАЙНА ХАХАХ ТУЛА ГЭСНҮҮ ХААНААС ГЭСЭН БЭ АЧААД ЯВЖ БАЙНА БИЛЭЭ ХАХАХА
Hudalch