ДЭЛХИЙНийгмийн

ХКН-ын ХХ их хурал эхэллээ

БНХАУ-ын эрх баригч Коммунист намын ээлжит ХХ их хурал өнөөдөр Бээжин хотын Ардын их хурлын танхимд эхэллээ. Хурлыг ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Үндэсний аюулгүй зөвлөлийн дарга /Намын албан тушаал/, Хятадын Ерөнхийлөгч бөгөөд Цэргийн төв зөвлөлийн дарга /төрийн албан тушаал нь/ Ши Жиньпин нээж, үг хэлж байна.

Энэ удаагийн хуралд БНХАУ-ын Коммунист намын бүх гишүүдийг төлөөлсөн 2296 төлөөлөгч оролцож, ирэх таван жилд нам төрийн эрх барих дээд удирдагчдыг сонгон, хөгжлийн баримт бичгийг батлах юм.

Хурлын тэргүүлэгчид өчигдөр /Х.15/ үдээс хойш Бээжин дэх Ардын их хурлын танхимд хуралдаж, тэргүүлэгчдэд багтсан 46 төлөөлөгчдийн нэрсийг батлан, их хурлыг энэ сарын 16-наас 22-ны өдрүүдэд зохион байгуулах шийдвэр гаргаснаар бэлтгэл ажил бүрэн хангагдсан аж.

Энэ процессыг Их Хурлын нарийн бичгийн дарга Ван Хунин даргалжээ. Дараа нь хурал даргалах эрх Ши Жиньпинд шилжиж, Их хурлаар хэлэлцэх асуудлын дараалал болон доор дурдсан асуудлуудыг хэлэлцэн баталсан байна.

Үүнд,:

  • Их хурлын ерөнхий нарийн бичгийн даргын /Ван Хунины/ орлогчоор Дин Шюэсян, Чен Ши, Гуо Шэнкүн, Хуан Кунмин нарыг батлав.
  • Төлөөлөгчдийн итгэмжлэлийн хорооноос Их хурлын төлөөлөгчдийн мэргэшлийн шалгалтын тайланг хэлэлцэн баталгаажуулж, энэ дагуу Их хуралд сонгогдсон 2296 төлөөлөгчийн ур чадвар шалгалтын дүн хүчинтэй болохыг баталжээ.
  • Тус тайланд ХКН-ын төв хороо сонгогдсон төлөөлөгчдийн адил тэгш эрхтэй 83 тусгай төлөөлөгчийг урьсан байна.
  • Их хуралд уригдсан саналын эрхгүй оролцогчид болон уригдсан зочидтой холбоотой асуудлыг хэлэлцэн баталсан.
  • Их хурлыг аравдугаар сарын 16-наас 22-ны хооронд явуулахаар тогтсон зэрэг шийдвэрийг гаргасан байна.

Өчигдрийн хурлын үр дүнгээр хийсэн мэдээлэлд “Ши Жиньпин болон намын дээд удирдлага Их Хурлын төлөөлөгчдийн сонгуульд онцгой анхаарч ажилласан гээд, тус тусын харьяа үүрээс сонгогдох төлөөлөгчдөд санал өгөх замаар намын нийт 96 сая гаруй гишүүний 99.5 хувийг оролцуулсан” хэмээн онцолжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button