ДЭЛХИЙ

ХКН-ын ХХ их хурал: Ли Көцяныг орлох магадлалтай гурван улстөрч

Энэ удаагийн хурлаар шийдэгдэх асуудлуудын дотроос Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяныг орлох хүнийг сонгох асуудал анхаарлын төвд байгаа. Тэгвэл хэвлэлээр гурван нэр явж байгааг хүргэж байна.

Ху Чуньхуа. Ши Жиньпин удирдагчийн албыг халаагүй болгохоос өмнө “Дараагийн удирдагч“ гэгдэж байсан кадр. Тэрбээр барууны орнуудад сөрөг хандлага гаргадаг ч энэ хандлага нь цэвэр эх оронч үзлээс үүдэлтэй нь харагддаг. Бусдаар бол АНУ-ыг дэмждэг. Ийм онцлог нь түүнийг төрийн эрх мэдэлд гарвал асуудлыг эмх цэгцэд оруулж, уян хатан бодлого бариулж чадна гэж итгэх үндэслэл болдог.

Ху Чуньхуа

Гол нь тэрбээр Ши Жиньпинтэй маш сайн гар нийлж ажилладаг юм. Барууныхан бол Ху Чуньхуа л Ши Жиньпиний “олгой хагаравч тогоон дотроо” гэх хатуу бодлогыг өөрчлөх боломжтой ганц хүн гэж үзэж байна. Учир нь, Ши Жиньпин Хуа Чуньхуаг зарим нэг алдаа эндэгдэл гаргахад уучлан өршөөх магадлалтай юм байна.

Ван Ян. Одоо 67 настай бөгөөд улсдаа сайн эдийн засагч, сайн бизнесмэн гэсэн үнэлэмжтэй явдаг нэгэн. Гэсэн ч тэрбээр гарч ирвэл Хятадын Засгийн газрын одоо явж байгаа бодлогыг өөрчилж чадахгүй гэж шинжээчид үзэж байна.

Ван Ян

Учир нь Ван Ян ”Олгой хагаравч тогоон дотроо” бодлогыг нь зөрчвөл Ши Жиньпин ямар ч эргэлзээгүйгээр түүнийг улс төрийн тавцангаас арчин хаях гэнэ.

Дин Шүэшиан. Таван жилийн өмнө Ши Жиньпинийг залгамжлах магадлал хамгийн өндөр улстөрч нь Ху Чуньхуа, Чэ Миньер нар байсан бол одоо Дин Шүэшиан /Ding Xuexiang/ гэгч эрхмийн нэр хамгийн тод сонсогдож буй. Тэрээр Ши Жиньпиний ойрын хүмүүсээс дахин 5, 10 жил засаг барьсан ч ард нь зогсож байх магадлал хамгийн өндөртэй нь /насны хувьд/ юм.

Энэ утгаараа Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны орны хүнийг томилох, Ши Жиньпиний залгамжлагчийг багцаалах хоёр хүлээлтийн хариулт нь нэг хүн буюу Дин Шүэшиан байх магадлал бий.

Дин Шүэшиан

Шанхайгаас гаралтай Дин Шүэшиан анх Ши Жиньпинийг удирдагч болоход л дагаж томорсон бөгөөд өдгөө Намын төв хорооны хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-16 19:03

Миний ах Си бол үлдэнэ за барууныхан муусайн сураггүй хулгайчууд хуц�##�даж байна ахаа та үлдээрэй .Таныгаа олон жил өрсөлдөчгүй тоглоно гэж найдаж байгаа та гараад ирээрэй би хой өгнөө агаа

Холбоотой мэдээ

Back to top button