Германчууд манай газрын ховор элементийг сонирхож байна

-Газрын ховор элемент нь техник технологи өндөр хөгжсөн орнуудад ашиг сонирхлоо илэрхийлэх боломжийг бидэнд олгоно-
Уул уурхайн салбарын нэр хүндтэй хэвлэлүүдийн нэг miningweekly.com цахим хуудаст “Герман улс Монголоос газрын ховор элемент хайж байна” гэсэн гарчигтай нийтлэл гарчээ. Нийтлэлд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Германд хийсэн айлчлал, Канцлер Олаф Шольцтой хийсэн уулзалтын үеэр хөндөгдсөн Газрын ховор элементийн салбарт хамтран ажиллах асуудлыг онцолжээ. Тодруулбал, Герман улс Монголын уул уурхайн салбар, тэр дундаа зэс, газрын ховор элементийн салбарт хамтарч ажиллах сонирхлоо илэрхийлсэн гэдгийг Олаф Шольцийн байр сууриар баталгаажуулан мэдээлсэн байв.

Өндөр технологийн том тоглогч Герман улс манай уул уурхайн салбарт, тэр тусмаа газрын ховор элементийн салбарт орж ирнэ гэдэг бидний хувьд баяр л гэсэн үг юм. Манай улс Газрын ховор элементийн салбараа хөдлгөхөөр нухацтай хөдөлж эхэлсэн, Ерөнхий сайдын айлчлалын гол зорилго ч энэ асуудал байсан гэдэг мэдээлэл магадлалтай болох нь miningweekly.com-гийн мэдээллээс харагдаж байгаа юм. Eguur.mn энэ удаа уншигчдадаа газрын ховор элемент сэдвээр мэдээлэл бэлтгэн хүргэж байна.
ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТ БОЛ ЦАГ НЬ ИРСЭН АШИГТ МАЛТМАЛ
Ашигт малтмалд цаг нь ирэх гэж нэг ойлголт бий. Хэрэгцээ шаардлага нь үүсч, ач холбогдол нь өсөхийг ингэж хэлдэг. Түүхээс харахад тодорхой ашигт млтмал, түүхий эдүүд тодорхой цаг хугацаанд хамгийн чухаг байж, эзэн улсынхаа хөгжлийн түлхүүр болсон байдаг.

Аж үйлдвэрийн I, II, III хувьсгалын үед нүүрс, газрын тос, ган, өнгөт металл ийм үүрэгтэй байсан бол одоо үргэлжилж буй Аж үйлдвэрийн IV хувьсгалын үед дээр дурдсан ашигт малтмалууд дээр газрын ховор элемент хүч түрэн орж ирээд байна.
Техник технологийн хөгжил чинээндээ тулахаар тэмүүлж, газрын ховор элементийн зах зээл эрчимтэй тэлж буй энэ үед Монгол Улс ч өөрийн байр суурь, нөлөөг тогтоох нь манай улсын цаашдын хөгжилд чухал нөлөөтэй юм.
“ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТ” ЦАГАА ОЛСОН ХӨТӨЛБӨР
Цаг үе нь ирж, ач холбогдол нь өссөн энэ үед Монгол Улс газрын ховор элементийн геологи, хайгуулын судалгааг идэвхжүүлэх, нөөц өсгөх, ашиглах, үйлдвэрлэл, техник, технологийг хөгжүүлэх, салбарын хөгжлийг дэмжих, боловсон хүчнийг чадавхижуулах, ажлын байр нэмэгдүүлэх зорилготой “Газрын ховор элемент” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон нь цагаа олсон чухал ажил болж байна. Хөтөлбөр хэрэгжсэнээр Газрын ховор элементийн нөөцөд түшиглэсэн хими-технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх үндэс суурийг тавигдаж, баяжмалыг боловсруулан исэл гарган авах технологийг эзэмших боломж бүрдэнэ гэж төсөөлж байгаа бөгөөд технологиор тэргүүлэгч, том хэрэглэгч Герман зэрэг улстай харилцаж, гарц гаргалгаа хайж байгаа нь сайшаалтай юм.

Манай урд хөрш БНХАУ техник, технологийн салбараа сүүлийн хэдхэн жилд үсрэнгүй хөгжүүлж чадсан нь газрын ховор элементийн зах зээлд нөлөөгөө тогтоосонтой салшгүй холбоотой. Тэд технологийн ноу-хауг дангаараа эзэмшихийн тулд газрын ховор элементийн экспортод квот тогтоох, гаалийн татварыг нэмэгдүүлэх зэргээр нөлөөгөө бататгаж ирсэн байдаг.
БНХАУ чухам энэ газрын ховор элементийн нийлүүлэлтээ багасгаж, дарамталж байгаад Европ, АНУ-аас өндөр технологийн үйлдвэрүүдийг нь оруулж ирж чадсан. Одоо өөрсдийн үйлдвэрүүдээ тэдэнтэй өрсөлдүүлж байна.
Газрын ховор элементийг ашиглаж өндөр технологийн үйлдвэрлэлээ хөл дээр нь босгож байгаа учраас Хятадын улс төр, эдийн засгийн гол хүч нь эдгээр элементүүд гэхэд буруудахгүй.
Тэгвэл бид ч гэсэн яваандаа газрын ховор элементийн экспортоо хязгаарлаж, том улсуудад “Үйлдвэрээ оруулж ир” гэсэн шаардлага тавиад зогсож байх ч юм бил үү. Ингэвэл монгол хүн дэлхийн тэргүүлэх үйлдвэрүүдэд ажиллаж, боловсорно гэсэн үг. Газрын ховор элементийн бас нэг чухал онцлог нь зэвсгийн үйлдвэрлэлд орлуулшгүй түүхий эд болдог явдал. Том гүрнүүдээс авахуулаад жижиг улсууд хүртэл сүүлийн жилүүдэд батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлж ирсэн. Энэ их хөрөнгийн тодорхой хэсэг нь газрын ховор элемент олборлогч улсын, тодруулбал БНХАУ-ын халаасанд орж буй. Тэгвэл бид энэ хөрөнгөөс хүртэх боломж ч нээгдэх юм.
МАНАЙД ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙН НӨӨЦ БИЙ
Хамгийн ховор, чухаг гэгдсэн энэ хоёр элементийн нөөц манай улсад хангалттай бий. Бид газрын ховор элементийн багагүй нөөцтэй төдийгүй нөөц бүртгэгдэж ашиглахад бэлэн болсон ордууд ч байдаг.
“Газрын ховор элемент” хөтөлбөр боловсруулахтай холбоотойгоор зохион байгуулсан хэлэлцүүлгүүдэд оролцсон эрдэмтэн судлаачид нөөц нь тогтоогдсон бэлэн ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулах, шинээр орд газруудыг илрүүлэхэд анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай хэмээн онцлон тэмдэглэсээр ирсэн байдаг.
Орлуулшгүй гэдэг утгаараа газрын ховор элемент ашиг орлогоороо алт, зэстэй өрсөлдөж, хөгжлийн нэг тулгүүр болох бололцоо бий. Гагцхүү зөв менежментээр л хөдлөх нь чухал юм.
САЛХИ БИДНИЙ ТАЛД БАЙНА
"ЛИТИ ЗЭРЭГ ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТҮҮДИЙН АЧ ХОЛБОГДОЛ УДАХГҮЙ ГАЗРЫН ТОС, БАЙГАЛИЙН ХИЙНЭЭС ИЛҮҮ ЧУХАЛ БОЛНО. ЕВРОПЫН ХОЛБООНЫ ХЭРЭГЦЭЭ 2030 ОН ГЭХЭД ОДООГИЙНХООС ТАВ ДАХИН НЭМЭГДЭНЭ.
Урсула фон дер Лейен /Европын Комиссын Ерөнхийлөгч/
Аж үйлдвэрийн хувьсгал эргэлт буцалтгүй болсон нь Газрын ховор элементийн ач холбогдлыг мөн эргэлт буцалтгүй болгож байна. Miningweekly.com-д гарсан нийтлэлд бичсэнээр бол Герман, Европын холбоо ОХУ хэмээх түүхий эд нийлүүлэгч гол түнштэйгээ түнжин хагараад өөр найдвартай нийлүүлэгчийг эрж хайж буй гэх. Энэ шалгуурт нь манай улс одоо явж байгаа нь Ерөнхий сайдын айлчлалын үр дүн алсдаа том болж болохыг харуулж байгаа юм.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бас нэг Оюутолгой. Гэхдээ Герман одоо чадахгүй худлаа бүлтэрч байна. Хамаг том үйлдвэрүүд нь эрчим хүчний дутагдлаас болж АНУ, Тур рүү гарч байна. Эдийн засаг нь унаж байгаа орон манайхыг саах гэж бусдад ацаглаад дуусна. Ер нь манай баялаг хэдхэн арван жилийн өчнөөн сая болж өсөж өндийх хүүхдүүдэд үлдэг. Биднээс арай ухаалаг зарах байлгүй. Юундаа яараад байгаа юм.
Зөв сэтгэгдлүүд байна. Орос, Хятадаар двж гарахгүйгээс хий ТЭЗҮ, судалгаа хийж байна гэж хойч үеийн даахгүй өрөнд оруул. Хүүхдүүд хэрэгтэй цагтаа аваад хэрэглэнэ биз. Баялгийн шударга хуваарилалт гэж байдаг юм шүү
Сонирхож байна гэдэг ямар ч улсын албан ёсны айлчлалд яригддаг хэллэг.Герман компаниуд монгол шиг тодорхойгүй хөрөнгө оруулалтын хуультай улс төрийн орчин засаглалын хэлбэртэй улсад хэзээ ч уул уурхайн салбарт орж ирэхгүй
Оросоор дамжих тээвэр ямар ч боломжгүй
Хятад бол газрын ховор элемент болон бусад уул уурхөйн бүтээгдхүүнийг өөрийн нутаг дэвсгэр дээгүүр өнгөрүүлэхгүй гаргалхх ч татвар өндөр
Өөрсдөө цахилгаан үйлдвэрлэлээр хөгжлийн бодлоглл тодорхойлсон улс ……..
Гээд бодитой байвал одоогийн байддаар ззгээр л бидний хийрхэл
МАНАН - гийнхан хулгайчаа тавих санаатай байгаа. Олон нийтэд ил тод нээлттэй компани байгуулах ёстой шүү.
Нөгөө Дачин тамсаг , Оюутолгой шиг тэнэгтээд явчиг бий дээ
Oorsdoo ashiglahgvi bhaar chin tegii shdee
Бидний хийгээгүй судалгааг монголын хөрсөнд минь хийгээд мэдчих юмаа энэ асуудад шш
германчууд долоо хэмжиж нэг огтолдог хүмүүс дээ
Ярьсны зоргоор бүтдэг тийм хялбар эд биш. Гадны хөрөнгө ҮАБЗ, ТЕГ , ШҮүх засгллаын мафиуд нь дээрэмддэг дампуу Мнгл -д Герман орж ирэхгүй. Жапантоуны газр лээрмдсэн генералуудыг хатуу шийтгсний дараа л орох эсэхээ шмйднэ
ГЕРМАН БОЛ ГЕРМАН ШҮҮ ДЭЭ! ЮУУН ОРОС, ХЯТАД ВЭ БИДНИЙ СОЁЛ Л ДУТАХ БАЙХ!!! ХҮН ЛУЙВАРДАНА ГЭСЭН ОЙЛГОЛТГҮЙ ШҮҮ ЛУЙВАРЧИН МОНГОЛЧУУД МИНЬ