ДЭЛХИЙ
В.Путин Украинаас нэгтгэсэн мужуудад томилогдох албан хаагчдад давхар цалин өгнө
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинаас саяхан ОХУ-д нэгтгэсэн Донецк, Луганск, Запорожье, Херсон мужийн төрийн захиргааны байгууллага руу томилогдож буй албан хаагчдад давхар цалин олгох зарлигт гарын үсэг зурлаа.
Хойд хөршийн хэвлэлүүдэд энэ талаар мэдээлсэн байна. Нэмэлт цалингийн хэмжээг нэг хүнд 8.5 мянган рублиэр тооцож буй аж.
Зарлигтай холбоотой бүх зардлыг Холбооны төсвөөс гаргах юм байна. Мөн шинэ мужуудад бизнес эрхлэхтэй холбоотой шинээр бий болгох эрхзүйн баримт бичгүүдийг нэн даруй боловсруулж дуусгахыг холбогдох байгууллагуудад даалгажээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХАХА ЗА ЯАХНАВ ДЭЭ. НЭМЭЛТ ЦАЛИН ХЭРЭГГҮЙ. ОЧООД ЗҮГЭЭР Л ҮХЧИХЬЕ ААХАХАХА
ПУТИН ЁСТОЙ АРГАА БАРЖ АЛАА МАЙЖИЖ БАЙХ ШИВ
ХУЦНА БИЗ
Амьнаас үнэтэй нэмэлт цалин гэж байхгүй Укрууд одоо зогсохгүй шүү