НИЙГЭМ

Албан тушаалаа умартсан ТНБД, ёс зүйгүй үйлдлээ “мартсан” жүжигчдийн маргаан

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг өнөө өглөө сошиал хуудастаа "Хошин шогийн хэдэн “хүний эрхийг зөрчигч” алиалагч нар ч бас хувь нэмэр оруулсан даа. Хүн доромжилдгоо урлаг гээд ойлгосон гамшигууд. Хүн доромжилсны төлөө төрөөс ч элдэв шагнал, гавьяатын тэмдэг зүүж өгдгөө одоо болимоор юм. Компаниуд зар суртачилгаа, улс төрийн намууд сонгуульд хүн доромжлогч нараар нүүр царай хийж оодруулдагаа болих хэрэгтэй" хэмээн бичсэн билээ.

Тэрбээр дээрх үгсээр цэвэр хувь хүний үзэл бодлоо илэрхийлсэн ч ойрд чимээгүй байсан хошин шогийн жүжигчдийг гудамжинд гарч иртэл нь бухимдуулж орхисон. Учир нь П.Сайнзориг иргэн хүний хувиар байр сууриа илэрхийлж байгаагаа тодотгоогүйгээс ийм нөхцөл байдал үүссэн юм.

МУГТ Н.Онон тэргүүтэй хошин урлагийн жүжигчид П.Сайнзоригийг “Төрийн өндөр албан тушаалтан байтлаа иргэдийг мэргэжлээр нь гадуурхсан” хэмээн буруутгаж, тайлбар хэлүүлж харагдсан.

Сэтгүүлчийн нүдээр харахад энэ нөхцөл байдал хоёр алдаанаас болж гарчээ. Нэгдүгээрт, хошин шогийн хамтлагууд тоглолтдоо П.Сайнзоригийн тайлбартаа хэлсэнчлэн “Хүнийг хувь хүний онцлогийг харуулдаг” ингэхдээ хэтрүүлэг хэрэглэдэг нь үнэн. Талийгаач Арго багш хэдэн жилийн өмнө энэ талаар гомдол тавьж, телевизээр ярьж байсан. “Гомдол тавихад бараг авч хэлэлцээгүй” гэсэн л юм ярьсан санагдаж байна. Энэ бичлэгийг интернэтээс хайгаад гаргаад ирэх боломжтой л доо.

Хоёрдугаарт, П.Сайнзориг хувь хүний үзэл бодлоо илэрхийлэхдээ “Энэ бол иргэн П.Сайнзоригийн үзэл бодол шүү” гэдгийг тодотгох ёстой байж. Эндээс үндэслээд дүгнэхэд, хошин шогийнхны тоглолт, үзүүлбэрт шалгуур тавьдаг байя. Үзэгчид хамгийн том шалгуур гэдэг ч дагаж уусаад шалгуур тавих чадвараа алдаж байх магадлалтай. Нийгмийг урагш чирэх биш уруу татаж байгаа нэг хэлбэр.

Харин П.Сайнзоригийн үйлдлийг нийтийн эрх ашгийн үднээс авч үзвэл, төрийн өндөр албан тушаал хашиж буй хүн интернэт орчинд байр сууриа илэрхийлэхдээ албан тушаалынхаа үүднээс хандах, эс бол иргэнийхээ хувиар үзэл бодлоо илэрхийлэх өөр хаяг нээх хэрэгтэй болж байх шиг.

Барууны орнуудад сэтгүүлчийн илэрхийлсэн байр суурь ажилладаг редакцийнх нь байр суурь болж явдаг учир бий. Төрийн алба ч ийм жишигтэй гэвэл П.Сайнзоригийн байр суурь Хууль зүй дотоод хэргийн яамны байр суурь болно гэсэн үг.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
31 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
энхээ
энхээ

сайнзориг зөв сэдэв хөндөж зөв ярьж байна. Браво

Зочин
Зочин

Хошин шогийнхоон юунд нь эмзэглээд байгаа юм бэ?
Юунд нь олон долоон юм яриад байгаа юм. Бүх юм алдаа оноотой, олон талтай ш дээ!

Зочин
Зочин

Энд Онон тэргүүтэй эр охин мэдэгдэхгүй чих хүзүүндээ эмэгтэй хүн шиг гархи нинж зүүсэн маяк царайтай нөхдүүд эмзэглэж шоудаж хэрэггүй, та нарын үнэнийг хэлсэн шүүмжилсэн Сайнзоригт баяр хүргэе! Сайнзоригийг дэмжиж байна браво!!

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Reply to  Зочин

Онон гэж шал тэнэг юмшдээ

Иргэд
Иргэд

Сайнзориг маш зөв асуудлыг хөндөж тавьсан байна. Хөгшин хүнийг халгүй, маажиг, дүлий гэж доромжилж, бас эр эм нь ялгагдахгүй, эрэгтэй нь эмэгтэй болж жүжиглэж гомоог сурталчилсныхаа төлөө толгой дараалан гавьяат болдог эргүүчүүд. Болдогсон бол энэ тэнэгүүдийг эх орноосоо зайлуулах юмсан.

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Reply to  Иргэд

Энэ салбадайнууд сайнзоригиин үгиин утгыг ойлгож чадахгүй байгаа юмаа чааваас гэж иим л амьтад юмшдээ

Эгэл
Эгэл

Сайнзоригийг дэмжиж байна.Эхээс төрөөгүй хаднаас төрсөн мэт аашилдаг хошин шогийн жүжигчид чинь ёстой хошин гарууд гэдгээ харуулав.Хөдөлмөр хийлгүй ,зүгээр л Ха ха,хэ хэ гэсээр амьдралаа сайжруулсан хүн Монголд та нараас өөр алга.Одоо болно,хошин гарууд минь ичиж амьдарцгаа

Зочин
Зочин

Оноон чи онгирохоо болио. Чиний тэр ерөнхийлөгчтэй найз майз чинь хамаагүй шүү. Чи муу арын хаалгаар гавьяат гэсэн нэг төмөр зүүгээ биздээ. Хөгшин хөвөө сохор дүлий доглон иргэдийг дорожилж жүжиглэж алиалдаг чи өөрөө тэр хүмүүсээс уучлллалт гуй. Сайнзориг чамаас уучлалт гуйх шаардлагагүй.

Зочин
Зочин

Энэ хошин урлагийнхан гэх нөхдүүд одоо иргэдээ доромжлохоо зогсоо. Мөн улсаас авсан гавьяа шагналаа буцааж өгөөд доромжлуулж байсан иргэдээсээ уучлал гуй.

Иргэд
Иргэд

Телевизээр Онон Сайнзориг руу чамаас айхгүй шүү гээд дайрч томорч байгаа нь ёстой эвгүй, соёлгүй муухай харагдаж байна. Уулаасаа хошин шогийнхон ийм хэмжээний хэрүүлч, муухай ааштай хүмүүс байдаг. Тэгсэн хирнээ нэг их том шагнал авдаг, тэр олон шагналаа дааж ядсан тэнэгүүд л явдгийг хүн бүр мэднэ.

Иргэд
Иргэд

Та нарыг хэнч үзэхээ больсон ойлгохгүй байгаа юм уу. Кинонд тоглосон нэртэй, хүмүүс та нараас болоод кино ч үзэхээ болсон. Одоо та нар суртчилагаа хийсэн болж аргаа ядаж байгаа биздээ. Хэн ч та нараар хайртай хүмүүсээ доромжлуулаад, бас дээрээс нь мөнгөө төлж үзэхгүй. За юу. Та нар Сайнзоригиыг байцааж загнадаг хэнүүд вэ. Онон, Ариунболд нар ёстой ичмээр муухай харагдаж байна. Хошин шогийнхон Ичиг, ичиг.

Zochin
Zochin

Ene commentoos harahad hoshin shogiin jujigchid uursduu yamar hemjeend niigemd unelegdej bgaa ni haragdaj bnadaa. Olon tailbarguigeer.

Зочин
Зочин

p###a ene onong darvaital ni algadah yumsan

Зочин
Зочин

Zew l helsen bn ene hoshin shogiin Hun doromjilj darwaidagiig jujig gehuu emee ewee Ard tumenee dandaa doromjildog ene onon huuhed ih doromjildog Ed uhseniihen gawyat baidag ymu ystoi jinhen hogiin hulgaij nar shu de ter zasag harin bugded n gawyat egdeg n buruudsan ym

Irgen
Irgen

Bugd turuus gavya shagnal avn. Yun emzeg yum. Bas ch unenii ortoi shde. Uvurmongolchuudiig bol ih togloom hiisen dee. Muuhai haragddag.

Зочин
Зочин

Циркэд алиалагч хийдэг Ардын жүжигчин Данзан, Содном гэдэг алдартай хүмүүс байсан. Жүжигчин бишүү.
Хошин шогийнхон хэдэн бор төгрөгийн төлөө хүний доромжил л байдаг. Хүн доромжлоргүй бол та нарын хошин шог юу ч болохгүй. Үнэндээ хошин шог хийж чадахгүй байна.

Зочин яана даа
Зочин яана даа

үнэн үг хэлсэн байна даа_

Зочин
Зочин

Эд нарыг бүү суртачилгаандаа хэрэглэ, бүү үз. Бас өөрсдийгээ жүжигчин гээд, хамгийн тэнэг, бүдүүлэг амьтад. Алиалагч нэр ахадна.

Зочин
Зочин

ЖҮЖИГЧИН АЛИАЛАГЧ БОЛЖ БОЛНОО АЛИАЛАГЧИДЫГ ЖҮЖИГЧИД ГЭНЭ ЖҮЖИГЧИН ЯМАРЧ ДҮРД ОРЖ БОЛНО

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Reply to  Зочин

Алиалагч гэдэг чинь шал өөр мэргэшил жүжигчин ч өөр мэргэжил шүү ойлгоорой доо гуйя

Зочин
Зочин

Алиалагч нь үнэн ш тээ. Бүгд гавьяат болчоод төрд баярлаж яв

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Reply to  Зочин

Гуйж явж гавъяат болсон эргүү салбадайнууд дуугүй л байгаачдээ өөрсдиигөө гутаачих юмаа хөөрхии

Зочин
Зочин

Ene muu darwaisam onon hoshin shogiihin Yu genuu minii mergejil doromjilood genu Ard tumend doromjildogiin helj baihad meregjilruu gej oilgoj baigaan uhaan muutain ter Ed muusainuud teriin ajiltanluu dairj dowtloh Yu we ene muu

Зочин
Зочин

Алтаншагай гэж сэжгийн алиа салбадай. Сармагчингаас дор.

Зочин
Зочин

зөв л зүйл ярисан байна ш дээ үнэнийг нь хэлсэн байна яадаг юм ямар худлаа биш улс орон доройтох тусам хошин шог гаарч байдгийг л хэлсэн байна зөв

Зочин
Зочин

Онон, Алтаншагай нар өрөвдмөөр хүн хогууд

Зочин
Зочин

Алтан шагай бол менге л олж байвал юу ч хийхэд бэлэн хулгайч

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ

Яагаад албан тушаалаа мартсан гэж харин мартаагүй зөв л үг хэлсэн дээ

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ

За эгүүр болиорой хүн үзэл бодол үгээ хэлэхдээ заавал өмнө нь оршил хэлэх албагүй хүнии үзжл хэлэх үгэнд заагаад байхгүй шүү сайнзориг хэниич хэлээгүй сэдээгүй үгииг хэлсэн ёстой оносон шүү

Зочин
Зочин

Алиа салбадай нар. Та нар мэгтэйчүүд, хөгшид, Арго, Бат-Отгон нарыг их доромжилсон шүү. Доромжлолын хариу нь та нарт очно л доо.

Зочин
Зочин

Урлаг ойлгохгүй бүдүүлэгүүд....

Холбоотой мэдээ

Back to top button