ДЭЛХИЙЭнтертайнмент
Жеки Чаны 1990 онд авсан байшингийн үнэ 10 дахин өсжээ

Жүжигчин Жеки Чан 1990 онд Бээжинд кино зураг авахаар ирэхдээ худалдаж авсан байшингийн үнэ өнөөгийн үнэлгээгээр 10 дахин өсжээ. Жүжигчин тухайн үед зураг авалтын багтайгаа хамт зургаан сар зочид буудалд байрлаж, чамгүй зардал гаргасан юм байна. Тэгээд "Цаашдаа Бээжинд зөндөө зураг авах юм чинь байр авъя" гэж шийдээд авчээ.
Авахдаа нэгийг ч биш, үл хөдлөх хөрөнгийн зуучаар дамжуулаад нэг дор байрлалтай хуучны найман ширхэг байшинг хамтад нь авсан аж.

Тухайн үед 500 мянган юаниар авч байсан энэ үл хөдлөх хөрөнгийнх нь үнэ одоо дөрвөн сая юань болжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.