Ейскийн осол: Нэг гэр бүлийн долоон хүн амиа алджээ

Цэргийн зориулалттай Су-34 онгоц орон сууцны барилга мөргөж осолдсон хэрэг ОХУ-ын Краснодар мужийн Ейск хотноо өнгөрсөн даваа гарагт гарсан билээ. Тус хэргийн талаар бид цаг тухай нь мэдээлж байсан. Уг осолтой холбоотой шинэ мэдээллүүдийг хүргэж байна.
Амиа алдсан хүний тоо зургаа, шархдагсад 19 гэж мэдээлэгдэж байсан бол одоо амиа алдагсдын тоо 14 болж нэмэгджээ. Шархтсан хүний тоо 20 гаруйд хүрсэн байна. Хамгийн харамсалтай нь, амиа алдагсдын дунд нэг гэр бүлийн долоон гишүүн байгаа аж.
Тодруулбал, 50 настай Александр, 49 настай Галина, 26 настай Наталья, 20 настай Антон, есөн настай Иван, найман настай Нина, таван настай Николай нар амь насаа алдсан аж. Гэр бүлээрээ амь насаа алдсан тул дээрх хохирогчдын оршуулгын зардлыг орон нутгийн захиргаа хариуцаж, нэг хүнд 50 мянган рубль төсөвлөсөн талаар хэвлэлүүд мэдээлж байна.
Ослын шалтгааны хувьд, эцсийн дүгнэлт гараагүй ч онгоцны нэг хөдөлгүүр гэнэт шатсанаас болж унасан, нисгэгчид нь автомат шидэгчээ ажиллуулж амь гарсан нь тодорхой болжээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ӨГӨР ОРОСУУД
ӨӨД ШИДСЭН ЧУЛУУ ӨӨРИЙН ТОЛГОЙ ДЭЭР ГЭЖ