Гадаад мэдээДЭЛХИЙ

Украин улс 07.00-23.00 цагийн хооронд эрчим хүч хэрэглэхгүй байхыг иргэдээсээ хүслээ

Украины бүс нутгийн эрх баригчид эрчим хүчээ байж болох хамгийн дээд хэмжээнд хэмнэхийг иргэдээсээ хүсжээ. Тухайлбал, Киев мужийн захиргааны дарга Алексей Кулеба өнөө өглөө дээрх хүсэлтээ тодорхой нөхцөлтэйгөөр олон нийтэд хүргэсэн байна.

Тодруулбал, мужийн хэмжээнд өглөөний 07.00-23.00 цагийн хооронд эрчим хүч хэрэглэхгүй байхыг хүсжээ. Дурдсан хугацаанд ус буцалгагч, цахилгаан зуух, индүү, ус халаагч, телевизор, богино долгионы зуух, хөргөгч, угаалгын машин, тэр бүү хэл роутераа хүртэл салгахыг сануулсан байна.

Албан байгууллагуудаас дотоод гэрэлтүүлгээ байж болох хэмжээнд багасгахыг хүсжээ. Дээрхтэй ижил хүсэлтийг Днепропетровск мужийн захиргаа мөн иргэдэдээ тавьсан байна. “Одоо нэг угаалгын машин л эрчим хүчний системийг онц байдал зарлахад хүргэж болзошгүй” гэж захирагч Валентин Резниченко телеграм хуудастаа бичжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Wikipedia
Wikipedia
2022-10-20 16:27

Так не вожможно.

Холбоотой мэдээ

Back to top button