Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ-ын шүүх М.Овсянниковаг баривчлах шийдвэр гаргажээ

ОХУ-ын Москвагийн Шүүх Мөрдөн байцаах албанаас гаргаад байсан Оросын олон нийтийн телевизийн /ОРТ/ редактор асан Мария Овсянниковаг баривчлах хүсэлтийг өчигдөр зөвшөөрчээ. Өмнө нь энэ сарын 5-нд хүсэлт гаргахад нь зөвшөөрөөгүй байсан аж.

Баривчилгааны хугацаа 30 хоног гэж гарсан бөгөөд Мария Овсянниковаг барьснаас хойш тооцогдох юм байна. Оросын олон нийтийн телевизийн редактор Мария Овсянникова нь ОХУ Украинд цэрэг оруулаад удаагүй байхад телевизийнхээ шууд эфирээр “Худал мэдээлэлд битгий итгэ, та бүхнийг хуурч байна” гэсэн бичиг харуулж, дайныг эсэргүүцсэн байр сууриа илэрхийлсэн нэгэн.

Хуулийн байгууллага түүнд Худал мэдээлэл тараасан, олон нийтийг төөрөгдүүлсэн хэргээр шалгаж, гэрийн хорионд оруулаад байсан ч энэ сарын 1-ний өдөр 11 настай охины хамт оргож алга болсон юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2022-10-21 12:17

ҮГ ХЭЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨГӨӨ ЭДЛЭСНИЙ ТӨЛӨӨ КРЕМЛ ИРГЭДЭЭ ЦАЛХААН ЦЭЭРЛҮҮЛДЭГ. ХҮН НЬ БАЙВАЛ ХЭРЭГ НЬ ОЛДДОГ ГЭДЭГ ХАРГИС ТӨР ХЭВЭЭРЭЭ САЙХАН ЮМ ДАА

Зочин
Зочин
2022-10-22 08:26

Ажил мэрэгжилээ ашиглаж үзэл бодлоо илэрхийлж болохгүй л дээ, эх орноо бодвол өөрөөр илэрхийлэх зөндөө суваг байдаг байх, дэлхийгээрээ л дайнгүй эвтэй амьдрах юмсандаа

Холбоотой мэдээ

Back to top button